"LEXUS CT" загвар

: 67 өдрийн өмнө / 2018-09-10 16:58:19

CT200h "Creative Touring vehicle" загвар нь 2010 онд шинээр гарсан Toyota корпорацын Lexus брэндийн авто машин бөгөөд хэчбак төрөлд гарч буй дээд зэрэглэлийн автомашин юм. Европод С сегмэнтэд хамаарагдах бөгөөд 2011 оны 1 сарын 12-ноос Японд сараас борлуулагдаж эхэлсэн байна.

Японы Кюшю арал дахь Мияата үйлдвэрт үйлдвэрлэдэг. 2009 онд төслөөр үзүүлж байсан LF-Ch-ийн бодит загвар юм.

Хойд Америкт 2011 оны хавраас хойд Америкт борлуулагдаж эхэлсэн. Toyota Prius-тай адил Hybrid систем хэрэглэж байгаа бөгөөд “Sport”, “Eco”, “Normal”, “EV drive” гэсэн 4 төрлийн явах горимтойн зэрэгцээ VSC, EPS системүүдтэй. “EV” горимд дан цахилгаан мотор ажилладаг бөгөөд “Sport” горимд дэлгэц дээр энергийн урсгал үзүүлэгчийн оронд тахометр гарч ирэн, руль дээрх араа шилжүүлэгч ажиллагаанд орж, гэрлэн дохио дээр хүлээх үед бензин хөдөлгүүр унтрахгүйгээр явах боломжтой болдог.

MC платформыг хэрэглэж байгаа бөгөөд Lexus HS-тай урд хойд тэнхлэг нь адил боловч тогтворжилтыг сайжруулан зарим нэг өөрчлөлтийг хийжээ. Мөн урд хойд тусгай пүрш, амортизаторыг сонгож болох ба Toyota SAI болон Lexus HS-ийн адил навигацийн системийг гар ажиллагаанд шилжүүлж болдог.


Эх сурвалж: Cardoctor.mn
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих