Бага ангийн сурагчдын амралт 12 дугаар сарын 23-аас эхэлнэ

: 67 өдрийн өмнө / 2018-09-10 18:01:57

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо энэ сарын долоонд хуралдах үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сурагчдыг арванхоёрдугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 15-ныг хүртэл амраах шаардлагатай байна гэсэн саналыг гаргасан. Учир нь энэ жил ДЭМБ-ын мэдээлснээр цартахал үүсч ханиад, хатгалгааны өвчлөл хүндрэх төлөвтэй байна.

Мөн Европын орноор дэгдсэн улаан бурхан өвчин ОХУ-д ч дэгдэж, нөхцөл байдал хүнд байна. Хэрэв манайд ч мөн улаан бурхан дэгдэж, ханиад томуутай хавсарвал эмзэг бүлгийнхэн, хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настнууд хамгийн түрүүнд өртөнө гэх мэдээллийг өгсөн.

Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Нямц-Очир хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2018 оны зургаадугаар сард 20181-2019 оны хичээлийн жилийн бүтцийг баталсан БСШУС-ын сайдын тушаал гарсан байгаа. Уг тушаалд утаа, ханиад томууны улирал 12 дугаар сард эрс өсдөг учраас бага ангийн сурагчдыг 23-аас амраахаар баталсан. Гэхдээ хоёрдугаар сар хүртэл сурагчдыг амраах эсэх асуудлыг бид эргэж ярина. Мөн цагаан сарын үеэр хөдөө орон нутгийн сурагчдад боломж олгох үүднээс долоо хоног амраахаар болсон” гэжээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
66 өдрийн өмнө / 66.181.165.212

Бага ангийн сурагчдыг арванхоёрдугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 15-ныг хүртэл амраах нь МАШ ЗӨВ. Яг энэ үеэр ханиад томуу хорт утаа гээд хүүхдийн эрүүл мэндэд аюул учируулдаг. Харин программаа шахахгүйгээр дулаан цагийн амралтаас нөхөн хичээллүүлэх хэрэгтэй.