Автомат жолоодлоготой машинд зориулагдсан шинэ төрлийн мэдрэгч төхөөрөмж бүтээжээ

: 11 өдрийн өмнө / 2018-09-11 15:55:30

Автомат жолоодлоготой машинд зориулагдсан шинэ төрлийн мэдрэгч төхөөрөмж бүтээжээ. Энэ нь ямар ч төрлийн хүчин зүйлсээр хучигдсан авто замын бүтцийг “Wave Sense” гэх георадарын тусламжтайгаар шууд нэвт "харж" чаддаг мэдрэгч төхөөрөмж юм байна. Тус төхөөрөмжийг ажиллуулснаар өөрөө явагч тээврийн хэрэгсэл нүдэнд үл харагдах авто замын мэдээллийг боловсруулан, хөдөлгөөнд болгоомжтой оролцох ажээ.

“Wave Sense” георадар бол концепц технологи. Туршилтын шатандаа байгаа юм. Бүр тодруулбал, авто замыг скайнердаж хардаг төхөөрөмжийн концепц гэсэн үг. 

Туршилтын явцад автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг 100 км/цаг хүртэлх хурдтайгаар явуулсан байна. Энэ үеэр аливаа зүйлд хучигдсан, дарагдсан авто замын гадаргуугийн бүтцийн мэдээллийг 1-2 см-ийн нарийвчлалтайгаар боловсруулан гаргаж ирж чаджээ. Үүнд хэд хэдэн мэдрэгч төхөөрөмж, георадар чухал үүрэг гүйцэтгэжээ.

Энэхүү технологийг хөгжүүлэгчид төхөөрөмжөө улам боловсронгуй болгохоор ажиллаж буй юм байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих