Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг өнөөдөр хаана

: 66 өдрийн өмнө / 2018-09-11 15:58:34

Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 2.2 км автозамыг засах ажлын хүрээнд Богд уулын арын замын нийлэх уулзварыг мөн өргөтгөх гэж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан,  өнөөдрөөс буюу есдүгээр сарын 11-ний 23.00 цагаас есдүгээр сарын 21-ний 23:00 цаг хүртэл хугацаанд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо, Богд уулын арын замын уулзварын хэсгийн замын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.

Эхний ээлжид Баянзүрхийн товчооноос Богд уулын арын уулзвар хүртэлх 800 метр авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж есдүгээр сарын 15-нд нээх юм байна. Иймд иргэд төмөр замын аюулгүйн зурвас ашиглаж "Скай ресорты"-н авто замтай холбогдох хэсгийн авто замаар зорчих боломжтой аж. 

Дашрамд, Улиастай болон Гачуурт руу салдаг хэсгийн замууд хаагдахгүй тул автомашинуудын хөдөлгөөнд ямар нэгэн саад учрахгүй юм байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих