Индонезид эмэгтэйчүүдийг эрчүүдтай хамт хооллохыг хориглосон хууль гарав

: 11 өдрийн өмнө / 2018-09-11 18:06:10

Индонезийн Ачех мужийн Бириен тойрогт кафе, зоогийн газруудад эрчүүд, эмэгтэйчүүд хамтдаа хооллохыг хориглолоо гэж "The Independent" мэдээллээ. Ингэснээр лалын талыг баримтлагч эрх баригчид эмэгтэйчүүдээр шариатын ёс дэглэмийг сахиулахаар шийдсэн аж. Орон нутгийн захиргааны удирдагчийн хэлснээр, "Эмэгтэйчүүд зөвхөн нөхөр, ойрын төрөл садантайгаа л хамт хооллохоос биш өөр эрчүүдтэй хамт сууж хооллох нь шариатын хэв журмыг зөрчиж байгаа хэрэг" гэнэ.

Энэхүү журмын гол зорилго нь “эмэгтэйчүүдийн нэр төрийг хамгаалах, тэд биеэ зөв авч явж үүнийгээ мэдрэх, шариатын хуулийг зөрчихгүйн тулд ямар нэг алдаа гаргахгүй байхын тулд” гэсэн байна.

Шариатын хуулиар лалын шашинт мужид гэр бүл болоогүй хүмүүс өөр зуураа ямар нэг хэлбэрээр ойртохыг хориглодог байна. Шинэ журмаар бол эсрэг хүйсийн хүмүүс хамт хооллохоос гадна, эмэгтэйчүүд 21,00 цагаас хойш ганцаар явахыг бас хоригложээ.

Энэ онд бас энэ Ачехад нэгэн эмэгтэйг биеэ үнэлсэн хэмээн саваагаар зодож алсан явдал гарсан юм. Индонезийн лалын шашинтнууд амьдардаг цор ганц муж болох Ачехад шариатын хууль нь зөвхөн лалын шашинтнууд төдийгүй бүх иргэдэд үйлчилдэг юм байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих