Хүйсийн тэгш эрх хангагдсан Азийн 10 улсын гуравдугаарт Монгол бичигдэж байна

: 65 өдрийн өмнө / 2018-09-12 10:59:38

Дэлхий дахин дахь хүйсийн ялгаатай байдал урьд өмнөхөөс багассан ч нийгмийн олон салбарын хүйсийн тэгш бус ялгаатай байдлыг бүрэн арилгаж, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд улс орнууд илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай байгааг Дэлхийн эдийн засгийн форум онцлоод байна.

Хүйсийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжиж, нийгэм, хөдөлмөрийн зах зээлд тэнцвэртэй байдлыг хадгалснаар эдийн засагт эергээр нөлөөлж, цаашдын ялгаатай байдлыг улам багасгаж, ирээдүйд бүрэн устгахад дэмжлэг болохыг Азийн орнууд ихээр ойлгон, улсдаа хэрэгжүүлэх болжээ.

Дэлхийн хүйсийн ялгаатай байдлын индекс анх 2006 онд гарж байв. Тэр үеэс хойш үзүүлэлт дээшилж, дэлхий даяар жендерийн тэгш бус байдлын талаарх ойлголт жил ирэх тусам нэмэгдэж байгааг жил тутам гаргадаг энэхүү үзүүлэлт харуулаад байна.

Тэгвэл Дэлхийн эдийн засгийн форум өнгөрсөн жил Азийн бүс нутаг дахь хүйсийн ялгаатай байдлыг хамгийн ихээр ойлгож, хүлээн авдаг улсын жагсаалтыг гаргасан юм. Тус бүс нутагт хийсэн хүйсийн ялгаатай байдлын үзүүлэлтийг гаргахын тулд улсуудын эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд болон улс төрийн оролцоот байдал, эмэгтэйчүүдэд олгогдож буй боломжуудыг тус тус харгалзан үзсэн байна.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих