"Автомашингүй өдөр"-ийг энэ сарын 22-нд зохион байгуулна

: 10 өдрийн өмнө / 2018-09-12 13:05:55

Энэ жилийн дахин нэг “Автомашингүй өдөр”-ийг “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор есдүгээр сарын 22-ны бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Автомашингүй өдөр “-өөр Улаанбаатар хотын төвийн зарим гудамж замын хөдөлгөөнийг хязгаарлаж өглөөний 07:00 цагаас оройн 19:00 цагийн хооронд хаана.

Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг знайм дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ өдөр нийслэлийн иргэд авто машинаас татгалзаж,  явган алхах, унадаг дугуйгаар зорчих зэрэг ажлыг зохион байгуулах юм. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаныхаас бусад тээврийн хэрэгсэлд уг хязгаарлалт хамаарах аж.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих