Германы ICON сэтгүүлийн хуудсыг Ж.Энэрэл чимлээ

: 10 өдрийн өмнө / 2018-09-12 14:21:23

Германы загвар ба амьдралын хэв маягийн ICON сэтгүүлийн энэ сарын дугаарын зураг авалт Монгол улсад хийгджээ. Зураг авалтын гол дүрээр загвар өмсөгч Ж.Энэрэл шалгарсан бөгөөд сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн байна.

Монголын нүүдлийн соёл ба аж ахуй, цэлмэг хөх тэнгэр болоод уудам тал нутгийг магтан дуулсан энэхүү зураг авалтыг сэтгүүлийн хамт олон "Хүн ямар нэгэн зүйлийг орхиж байж түүнд шинийг олох боломж нээгдэнэ. Монголчууд энэхүү мэдрэмж дээр тулгуурлан амьдардаг учир өдөр бүр шинэ адал явдалтай учирдаг" гэх үгсийн хамтаар нийтэлсэн байна. 


Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих