Автомашингүй өдөр Дуатлоны улсын тэмцээн болно

: 10 өдрийн өмнө / 2018-09-12 16:27:11

Энэ жилийн “Автомашингүй өдөр”-ийг “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор есдүгээр сарын 22-ны Бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг ажлын хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны санаачлагаар Монголын Триатлоны холбоо болон АэроМэн Монгол клуб хамтран “Эв Нэгдэл” уриатай Дуатлоны тэмцээн зохион байгуулахаар болсон байна. 2004 оноос хойш манай улсад эрчимтэй хөгжиж байгаа Гурван төрөлт спортын нэг болох Дуатлоны спорт нь Гүйлт-Дугуй-Гүйлт гэсэн төрлөөр уралддаг тэсвэр хатуужлын шалгуур спорт. Анх 2007 онд улсын хэмжээний сорил тэмцээн болж байсан бол энэ удаад албан ёсны Улсын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа нь энэ юм.

“Эв нэгдлийн Дуатлон”-ны Улсын тэмцээн нь нийт ёсөн гараатай явагдан. Тухайлбал мэргэжлийн тамирчдад зориулсан Элит эрэгтэй, Элит эмэгтэй, 1 дүгээр ангиллын сонирхогчид, Багын буухиа гэсэн 4 ангилал нь 5 км гүйлт-20км дугуй-5км гүйлтээр уралдана. Харин сонирхогчдод зориулан Өсвөр үеийн эрэгтэй, эмэгтэй, 2 дугаар ангиллын сонирхогч гэсэн ангилал нь 2,5 км гүйлт-10км дугуй-2,5 км гүйлтээр уралдах бол хүүхэд багачуудад Мини Дуатлон 9-11нас, Мини Дуатлон 12-14 насны 2 ангиллаар тэмцээнд оролцох юм байна. Улсын хэмжээний Дуатлоны анхдугаар тэмцээнд өнөөдрийн байдлаар 1000 орчим хүн оролцохоор тооцоо гарчээ.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих