Шугам хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэн засварлах технологийг Монголд нэвтрүүллээ

: 10 өдрийн өмнө / 2018-09-12 17:13:26

Улаанбаатар хотын цэвэр усны шугам сүлжээг шинэчлэх ажлын хүрээнд Австри улсын Засгийн газрын 7.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Дэлхийд тэргүүлэгч технологи болох шугам сүлжээг шуудуу ухалгүйгээр шинэчлэн засварлах төслийн ажлыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж байна.

Ус сувгийн удирдах газар нь Улаанбаатар хотын хүн амыг унд ахуйн усаар хангаж, гарсан бохир усыг нь татан зайлуулах үүргийг хүлээн ажилладаг. 


Улаанбаатар хотын цэвэр, бохир усны шугам сүлжээг анх 1959 онд ашиглалтад оруулсан бөгөөд ус хангамж, ариутгах татуургын 856.5 км шугам сүлжээ бий. 60 шахам жил болсон шугам сүлжээ эдүгээ элэгдэлд орж, хуучирч муудсанаар гэмтэл саатал ихээр гарч сэргээн засварлах шаардлага зүй ёсоор тулгарч байна.

 Улаанбаатар хотын хэмжээнд цэвэр усны 619 км шугам сүлжээ байдгаас: 

310 км нь ган
18 км нь шилээр хүчитгэсэн хуванцар
251 км нь хуванцар
40 км нь ширмэн материалаар хийсэн байдаг. Австри улсын RTI компани нь машин механизм, тоног төхөөрөмж, шугам доторлох багаж хэрэгсэл, материал зэргийг ханган нийлүүллээ.  
Шугам хоолойг шуудуу ухалгүй доторлох шинэ технологийн Close Fit болон CIPP(Cured In Place Pipe) арга нь зам талбайг гэмтээж хөндөлгүй газар шорооны ажил хийлгүйгээр шугам дээрх 2 худгийн хооронд полиэтилин резинэн материалыг шугаман дотор сүвлэж доторлоно гэсэн үг.  

  Энэ аргаар шугам сүлжээг доторлосноор:

Шугамын ашиглалтын хугацааг уртасгана
Усны алдагдлыг бууруулна
Түгээх шугамын усны чанар дахь механик нөлөөг багасгана
Шугамын даралтыг нэмэгдүүлж цахилгааны зардлыг бууруулна
Цаг хугацаа хэмнэж, илүү зардал гарахгүй
Зам талбай, ногоон байгууламжийг сүйтгэхгүй, газар шорооны ажил хийгдэхгүй учраас Байгаль орчинд ээлтэй зэрэг ач холбогдолтой.
Ус сувгийн удирдах газрын холбогдох ажилтнууд Австри улсад шинэ дэвшилтэт технологи эзэмших сургалтанд хамрагдан ирж уг ажлыг Австри улсын RTI компанийн мэргэжилтнүүдтэй  хамтран шугам хоолой доторлох ажлыг өнөөдөр эхлүүлж байна.

Төслийн хүрээнд эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 1-р хороо Сөүлийн гудамжны хамгийн өндөр насжилттай одоогоос 55 жилийн өмнө тавигдсан 1.7 км орчим цэвэр усны ширмэн шугамыг доторлож сэргээн засварлана. Энэ ажлыг хийснээр нийслэлчүүдийн өмнө тулгамдаж байсан асуудал шийдвэрлэгдэж шугам сүлжээний насжилт уртасна.  

Цаашид Ус сувгийн удирдах газар нь шугам доторлох дэвшилтэт техник технологийг нутагшуулан өөрсдийн хүчээр дээрх машин механизм, тоног төхөөрөмжөө ашиглан Улаанбаатар хотын цэвэр усны гол шугам сүлжээг доторлох ажлаа үе шаттайгаар  хийх юм байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
хх
9 өдрийн өмнө / 202.55.191.205

Дулааны шугам доторлож болохуу

хх
9 өдрийн өмнө / 202.55.191.205

Сэлэнгэ аймагт гэхэд хариуцсан компани нь шугамынхаа трассыг ч мэддэггүй цэвэр усны шугам нь байнга хагарч байдаг

хх
9 өдрийн өмнө / 202.55.191.205

хөдөө орон нутагт хэзээ эхлэх вэ

Зочин
10 өдрийн өмнө / 202.179.25.193

хуванцар сав аюултай л гээд байдаг. Энэ ус дамжуулах хоолойг доторлож байгаа хуванцар усны чанарт хортойгоор нолоолохгуй юу? Хир баталгаатай вэ?