Өмнөд Солонгост iPhone худалдаалахыг хориглоно

: 67 өдрийн өмнө / 2018-09-12 17:42:39

Өмнөд Солонгост iPhone, iPad-ны худалдааг хориглох төлөвтэй байна. Ухаалаг гар утас үйлдвэрлэгч  Apple компанийн патентын эрх зөрчсөн гэж ийм арга хэмжээ авах гэж байгаа аж. 

BusinessKorea-гийн мэдээлж байгаагаар Өмнөд Солонгосын Худалдаа, аж үйлдвэрлэл, эрчим хүчний яамнаас Солонгосын дэвшилтэт технологийн хүрээлэн (KAIST)-гийн патентыг зээлдэж авсан байж болзошгүй хэргийг шалгах санаачилга гаргажээ. Тус порталд мэдээлж буйгаар бичил процессор бүтээх технологийг iPhone, iPad-ны сүүлчийн загварууддаа хэрэглэсэн байж болзошгүй гэнэ. Хэрвээ зээлдсэн нь үнэн болж таарвал улсынхаа хэмжээнд iPhone X, iPhone 8, 8 Plus, түүнчлэн iPad Pro-г худалдаалахыг хориглоно.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих