“Викториа секрет” шоуны шинэ од Винни Харлоу

: 9 өдрийн өмнө / 2018-09-13 09:54:17

Төрөлхийн арьс цайрах өвчтэй, загвар өмсөгч Винни Харлоу энэ намрын хамгийн том шоу үзүүлбэрийн багт орохоор болжээ. Тэрбээр Нью-Йорк хотноо зохион байгуулсан “Викториа секрет 2018” шоуны урьдчилсан шалгаруулалтад тун амжилттай оролцсон тухай түүний төлөөлөгч албан ёсоор мэдээлсэн байна.
 
Винни Харлоу загварын ертөнцөд хөл тавихдаа Тайра Банксийн “Америкийн дараагийн топ модель” нэвтрүүлгийн ялагчаар тодорч, олны танил болж байсан юм. “Викториа секрет 2018” шоуг ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулахаар хэлэлцэж байна. Энэ удаагийн шоунд хуучин сахиусан тэнгэр Тони Гаррн оролцох болсноо албан ёсоор зарласан бөгөөд тэрбээр сүүлийн таван жил тус шоунд оролцоогүй юм.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
9 өдрийн өмнө / 103.9.90.131

энэ чинь л өвөрмөц төрх байна даа манайхаас тодорсон топ моделийнх нь байж байгаа цайрайг дээ хөөрхий тэгээд тэрийгээ өвөрмөц гээд байгаа яачихсан тэнэг хүмүүс байдаг юм эсвэл зориуд тэнэг хүмүүсь зориулж шоу хийгэг юмуу нөгөө Цэрэн хэнч билээ гадны хүмүүст гологдоод буцаад ирээ биз дээ