Орос Японтой найрамдаж магадгүй

: 9 өдрийн өмнө / 2018-09-13 10:05:12

ОХУ болон Японы газар нутгийн маргааныг зохицуулахын тулд энэ онö багтаан найрамдлын гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин илэрхийлжээ. “Урьдчилсан нөхцөлгүйгээр найрамдлын гэрээ байгуулъя” гэж тэрбээр Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдсэн байна.

Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хуралдааны өмнө ярилцлага өгөхдөө, Япон болон ОХУ-ын хооронд найрамдлын гэрээ байгуулж, бүлэг арлуудын бүрэн эрхт байдалтай холбоотой маргааныг зохицуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрбээр нэгдсэн хуралдааны үеэр үг хэлэхдээ “Дэлхийн хоёрдугаар дайн дуусаад 70 жил болж байгаа ч Япон, ОХУ найрамдлын гэрээ байгуулаагүй талаар Ерөнхийлөгч В.Путин бид хоёр санал бодлоо солилцсон” гэж мэдэгдээд, маргааныг зохицуулах хүсэлтэйгээ дахин илэрхийлсэн аж.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих