Наян настай монгол эмэгтэй дэлхийн аварга боллоо

: 66 өдрийн өмнө / 2018-09-13 10:10:48

Хөнгөн атлетикийн Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испани улсын Малага хотод 2018 оны есдүгээр сарын 4-16 ны өдрүүдэд  явагдаж байна. Тус тэмцээнд дэлхийн 101 орноос 8187 тамирчид оролцож, хурд хүчээ сорьж байгаа бөгөөд манай улсаас ОУХМ Т.Цэрэндолгор , ОУXМ А.Алтанцэцэг нар оролцож байгаа юм.

Найм даxь удаагаа зохиогдож байгаа дэлхийн аварга шалгаруулах мастеруудын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа ОУXМ  Т.Цэрэндолгор гуай 80 настнуудын ангилалд хөнгөн атлетикийн шидэлтийн 5 төрөлт болон шидэлтийн пендатлон зэрэг 6 төрөлд өрсөлдөж, 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ. Тэрээр ийнхүү Монгол эмэгтэйн чансааг гайхуулан 80 насандаа дэлхийн аварга болж байна.

Сонирхуулахад, тус тэмцээнд оролцогчдын хамгийн аxмад эрэгтэй нь Итали улсын тамирчин 102 настай Джузеппе Оттавиани, эмэгтэйчүүдээс Энэтхэг улсын тамирчин 102 настай Ман Каур нар байна.


Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Bayar hurgeye
66 өдрийн өмнө / 203.169.50.249

Urt nasalj udaan jargaarai. Saihan ulger duurial bolj baina. Tanaar baharhaj baina

irgen
66 өдрийн өмнө / 202.21.117.178

yamar goe medee be.Bayrlalaa .Setgel sanaanii mash tom demjleg uzuullee saihan cn haragdaj baina Ulam ih amjilt husie