Хятадын засгийн газар Шинжаан дахь айл өрхүүдийн байранд QR код байрлуулжээ

: 64 өдрийн өмнө / 2018-09-13 15:05:16

Хятад улсад Шинжааны Уйгар үндэстэн айл өрхүүдийн байранд QR код байрлуулсан тухай “Human Right Watch” байгууллага мэдээллээ. Тус кодыг байршуулснаар тухайн өрхийн гишүүдийн хувийн мэдээллийг гаднаас нь шалгах боломжтой аж. Түүнчлэн QR кодыг бүр 2017 оны хавраас эхлэн суурилуулсан байна.

Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлснээр “Хятадын засгийн газар Шинжаанд хүний эрхийг зөрчих үзэгдэл ихэссээр байгаатай холбоотой” гэж HRW байгууллагын Хятадыг хариуцсан захирал Софи Ричардсон” мэдэгдлээ. 

Тодруулбал, QR кодоор орон нутгийн төрийн албан хаагчид өдөр бүр айлуудаар очиж, гадны хүн байгаа эсэхийг шалгадаг юм байна. Мөн Уйгаруудын хурууны хээ, ДНХ, дуу хоолойны бичлэг гэх мэт биометрийн мэдээллүүдийг нь цуглуулж авдаг болжээ.

Б.Анара
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих