Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахин сонгууль хойшилж магадгүй

: 9 өдрийн өмнө / 2018-09-13 16:10:16

Баянзүрх дүүрэгт ирэх сарын 27-нд санал авахаар товлогдоод байсан ИТХ-ын дахин сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн намын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэд 2016 оны орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн 10, 19-р хороонд Ардчилсан намаас нэр дэвшсэн А.Эрдэнэсайхан, Х.Өлзийхорол нар нь сонгуулийн тухай хуулийн 70-р зүйлийн 70.1.1, 70.5.10, 70.5.16-р заалтуудыг зөрчсөн болохыг Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх болон Нийслэлийн эрүүгийн давж заалдах шатны шүүхээс тогтоосон хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос дээрх 2 нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасч сонгуулийн тухай хуулийн 159-р зүйлийн 159.2, 160-р зүйлийн 160.4, 163-р зүйлийн 163.2, 163.3 дахь заалтыг үндэслэн дахин сонгууль явуулахаар тогтоол гаргасан. 

Сонгуулийн хорооны дахин сонгууль явуулах тухай тогтоолыг эс зөвшөөрч нэр дэвшигч А.Эрдэнэсайхан, Х.Өлзийхорол нар нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дахин сонгууль явуулах тухай тогтоол хууль зөрчөөгүй болохыг шүүх тогтоон шийдвэрлэснийг мөн эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүх, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэсэн. 

Шүүхийн шийдвэрийг үндэслэн  2018 оны 10-р сарын 27-ны өдөр явагдахаар зарлагдсан дахин сонгуульд улс төрийн намууд хуулийн дагуу, тогтсон хугацаанд оролцохоо илэрхийлсэн. Гэтэл 2018 оны 9-р сарын 11-ны 33 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дахин сонгууль явуулах тухай сонгуулийн хорооны тогтоолыг түдгэлзүүлсэн болохыг намуудад мэдэгдсэн. 

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нэхэмжлэл гаргаж энэхүү шийдвэрийг гаргуулжээ. 

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид гэх хэдхэн хүнд Баянзүрх дүүргийн 10, 19-р хорооны иргэд бүтэн 2 жил ямар ч төлөөлөлгүй байж цаашдаа ч төлөөлөх эрх нь хязгаарлагдсаар байх нь огт хамаагүй болж иргэдийн сонгох сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдаж шүүхэд бүрэн гүйцэд нотлох баримт өгөлгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг үл хүндэтгэн шүүхийг хуурч түдгэлзүүлэх шийдвэр гаргуулсан гэж үзэж байна хэмээн мэдээлэл хийлээ. 
Эцэст нь тэд сонгууль будлиантуулж иргэдээс авдаг татварын мөнгийг болон хорооны оршин суугчдын эрхийг ноцтой хохироосон Ардчилсан нам увиагүй үйлдлээ зогсоохыг улс төрийн намууд шаардаж байна гэсэн юм. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
8 өдрийн өмнө / 103.9.88.162

Цэц,Шүүх сонгууль түтгэлзүүлдэг муу практик тогтооод эхэллээ дээ