Монголын шигшээ баг кэндогийн ДАШТ-д оролцож байна

: 8 өдрийн өмнө / 2018-09-14 10:05:00

Манай шигшээ багийн хоёр дахь удаа оролцож буй ДАШТ бөгөөд өнөөдөр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр тэмцээн эхэлж байгаа юм. Харин маргааш эмэгтэй ганцаарчилсан, бямба гарагт эрэгтэй, эмэгтэй багийн төрөл болно.



17 дахь удаагийн кэндогийн ДАШТ-д манай улсаас таван клубын 13 тамирчин, 4 менежерийн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Хоёр жил тутамд зохион байгуулдаг ДАШТ-д оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнийг сар бүр зохион байгуулдаг сорил тэмцээний үр дүнгээр гаргасан чансаанд үндэслэн гаргадаг. Бүрэлдэхүүнийг танилцуулбал,

Эрэгтэй:

- Г.Наранболд (Улаанбаатар кэндо клуб),
- Т.Чинзориг (Чикара кэндо клуб),
- Э.Уртнасан (Монгол клуб),
- Д.Чинбилэгт (Чикара кэндо клуб),
- А.Нямжав (Чикара кэндо клуб),
- Ц.Бат-Эрдэнэ (Улаанбаатар кэндо клуб),
- Б.Алтангэрэл (Монгол клуб)

Эмэгтэй:

- Б.Сарангэрэл (Оргил кэндо клуб)
- М.Сарантуяа (Чикара кэндо клуб)
- Б.Мөнхзаяа (Чикара кэндо клуб)
- Б.Уянга (Бэйс кэндо клуб)
- Г.Уранбилэг (Оргил кэндо клуб)
- Э.Цогнэмэх (Улаанбаатар кэндо клуб) тус тус оролцож, дасгалжуулагчаар Р.Батдорж ажиллаж байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих