Сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн хичээл оров

: 63 өдрийн өмнө / 2018-09-14 11:22:12

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл,  дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс хамтран хүүхдийг зам тээврийн осол аваараас урьдчилан сэргийлэх ажлыг өдөр бүр зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал өчигдөр Тээврийн цагдаагийн алба, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс болон СҮҮ ХХК хамтран ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн 3,5 дугаар ангийн хүүхдүүдэд Замын хөдөлгөөнд хэрхэн оролцох,Явган хүний гарцаар яаж гарах, Тээврийн хэрэгслээр зорчихдоо яагаад заавал хамгаалах бүс хэрэглэх ёстой вэ зэрэг сэдвээр хичээл оржээ. 

Түүнчлэн Замын хөдөлгөөнд оролцохдоо бага насны хүүхдийг зөв тээвэрлэн явж байгаа ‘’Сайн жолооч’’-ыг урамшуулж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих