Э.Долгорсүрэн: "Бид олон жил төсөв идэж уусан тухай ярьж, орон шоронд хичнээн ч хүн явуулав"

: 8 өдрийн өмнө / 2018-09-14 14:59:20

Багш нар цалингаа нэмүүлэхийн тулд аравдугаар сарын 1-н хүртэл ажил хаялт хийгээд байгаа билээ. Энэ талаар Эдийн засагч, Удирдахуйн ухааны магистр Э.Долгорсүрэнтэй ярилцлаа. 

- Та энэ багш нарын цалингийн тэмцэлийг яаж харж байна вэ?

- Би үүнийг ганц багш эмч нарын асуудал биш нийт төрийн албан хаагчдын шаардлага гэж харж байна. Монгол улсын төсөв 5 үндсэн зүйлээс бүрдэж байна.
           1. Цалин хөлс
           2. Тэтгэвэр тэтгэмж халамж
           3. Төрийн үйл ажиллагааг хэвийн явуулахад зарцуулагдах урсгал зардал
           4. Хөрөнгө оруулалт 
           5. Зээлийн хүү(гадагш төлөх)
Энэ 5-ыг ерөнхийд нь 20, 20% гээд ойлгож болно. Эндээс 1дэх асуудал цалин хөлс: 1,8 их наяд төгрөг байна. Төрийн албан хаагчдын дундаж цалин 726,2 мянган төгрөг /сард/. Үүнээс:
          • Багш, боловсролын салбарын дундаж 760,8 мян.төг
          • Эрүүл мэндийн салбар 769,4  мян.төг
          • Цагдаа, цэрэг арми 857,1 мян.төг
          • Бусад салбар (урлаг г.м ) 648,4 мян.төг
Харин улсын дундаж цалин 947,0 мян.төг гээд  зарлачихсан энэ бодит тоо юу бодит тоо.

Монгол улсын төрийн албаны хуулийн 58,2-т төрийн албан хаагчдын цалин хөлс ижил төстэй ажил мэргэжлийн цалингаас 5%-иас доогуур байж болохгүй гэж хуульчлаад заасан байгаа. Гэтэл ижил төстэй мэргэжил байтугай улсын дундаж цалингаас 25%-иар доогуур цалин авч байна. Сүүлийн 4-н жилд төрийн хаагчдын цалин нэг төгрөгөөр ч нэмэгдээгүй. Тэгэхээр хууль зүйн хувьд ч хувь хүн талаасаа цалин хөлс нэмэгдүүлэх талаар шаардлага тавих ёстой.

- Эх үүсвэр байхгүй нэмэж зээл тавьж болохгүй гэж байна?

- Мэдээж зээл болохгүй. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нийтэд нь 50%-иар нэмэхэд 1.0 их наяд төгрөг хэрэгтэй байгаа нь үнэн. Харин миний хэлээд байгаа зүйл бол 2018 ондоо батлагдсан төсөвтөө багтааж нөөц боломжоо бүрэн дайчлан улсын дундаж цалинд хүргэх явдал юм. Харин ирэх ондоо эдийн засгийн өсөлтөөгөө уяалдуулан шинэ эх үүсвэрээр валютын сантайгаа тохиоролцон дахин тодорхой хувиар нэмэх  боломж байна гэж харж байна.

- 2018 оны төсөвт эх үүсвэр гаргах боломж бий юу?

-  Бид олон жилд төсөв идэж уусан тухай ярьж орон шоронд хичнээн ч хүн явуулав. Хэдэн арав, зуун тэр бумаараа идэж уусан гэх хүмүүс ганц нэг жил болоод суллагддаг.Хүнээ олж болно. Харин идэж уугаад байгаа тэр объёктыг засаж залруулах нь бүү хэл улам тэлж ирсэн.Үүнийг цэгцлэх хэрэгтэй. 2-р том асуудал бол орон тооны хэт өсөлт.

- Яг одоо төрийн албанд хичнээн хүн ажиллаж байгаа вэ?

- Нарийвчилсан тоо байхгүй 190 000 гэсэн бүдүүвчилсэн тоотой байна. 2016 оны цалингийн сангийн төсөвөөс 2018 оны цалингийн төсөв 100, 0 гаруй тэр бум төгрөгөөр өссөн байна. 

- Цалин хөлс өсөөгүй байхад энэ юуны өсөлт вэ? 

- Цэвэр орон тооны өсөлт. Шинээр орсон сургууль,цэцэрлэг багахан хувийг эзлэх л байхалдаа. Ганц л жишээ хэлэхэд сая шадар сайд яамдаар явахад нэг яаманд 30 гаруй гэрээт ажилтан гэж ажиллаж байгааг хэлж байсан. Ингэхээр төрийн албан хаагч таны цалинг дахин хуваагаад аваад  байна гэсэн үг. 3 дах асуудал бол тэвчиж болох зардал. Тэвчиж болох зардал гээд төрийн албаны урсгал зардал яриад байна Урсгал зардал огт биш. Энэ олон тооны төсөл хөтөлбөрыг хэлээд байна. Улсын их хурлын 76 гишүүн бүр бараг л 76 –н төсөл хөтөлбөртэй. Агаарын бохирдол, Хөрсний бохирдол одоо бүр допинг, хүүхдийн судалгаа 5,0 тэр бум ч гэх шиг Аливаа улс орон, айл гэрт ч нэг дүгээр ээлжинд шийдэх асуудалд гэж байдаг. ҮҮүнийг тэвчих тухай яригдаад байгаа юм.

4 дөх асуудал мэдээж хөрөнгө орууллалт руу орж ирнэ. Хөрөнгө орууллалтаас бага танах тусмаа сайн. Гэтэл 76н гишүүн, дарга сайд, эрх мэдэлтэн бүхэн шат шатандаа ийм ч юм барина тийм ч хөшөө дурсгал барина гэж мөнгө тарамдуулдаг асуудлыг таслан зогсоох хэрэгтэй. Дээрээс нь хөрөнгө оруулалтын үлдэгдэл мөнгө гэж / тендэр зарлагдаагүй, будилсан, ажлын гүйцэтгэл нь болоогүй/ нэлээн мөнгө он дамжин жилийн жилд үлдэж байна. Мөнгө эргэж байж эдийн засгийн үүргээ гүйцэтгэдэг үүнийг эргэлтэнд оруулах талаар бодох нь  зүйтэй гэж үзэж байна.

- Төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд  инфляци өснө гэсэн ойлголт яваад байна?

- Бас явуулаад байна. Хэрэв өнөөдрийн тооцоолсон хэмжээгээр өсгөвөл инфляци өсөх магадалтай харин 20-25%-иар цалин өсгөхөд инфляцийн өсөлт энэ өсөлтийг гүйцэхгүй. Төр стратегийн бүтээгдэхүүнийхээ /бензен, цахилгаан / үнийг хянаад, зохиомлоор үнэ хөөрөгдлөө гэхэд хянадаг, зохицуулдаг бүтэц нь төрд байгаа шүү дээ. Багш эмч нарын нэмэгдэл цалин хөлс хоол хүнс л болж очно. Тэгэхээр энэ нь жижиг дунд худалдаа үйлдвэрлэл эрхлэгчдийг л дэмжиж байна гэсэн үг. Энэ утгаараа тэдний орлого нэмэгдэж түүнийг дэмжиж байгаа бас нэг арга юмаа.

-  Таны энэ яриад байгаа энэ асуудлыг засгийн газар шийдэж чадах уу?

- Чаднаа. Чадах ч ёстой иймээс ч тодорхой хэмжээний эх үүсвэрийг бий болгож 9 сарын 1-нээс зарим салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Ганц асуудал байна. Өнөөдрийн төрийн институцийн гажуудлаас энэ бүгдийг нэг мөр засах арга, боломж засгийн газарт харагдахгүй байна. Ард олон энэ засгийн газраас их зйүл хүсэж хүлээж байгаа. Болдогсон бол 2018, 2019 оны төсөвт онцгой эрхийг нь засгийн газарт холбогдох байгууллагууд нь өгөх нь зүйтэй гэж харагдах байна.. Бид эдийн засгийн хувьд дотоододоо бүү хэл олон улсын хэмжээнд онцгой нөхцөл байдалд шилжчихсэн байгаа шүү дээ.

Ярилцсанд баярлалаа.

Б.Анара
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Zochin
7 өдрийн өмнө / 202.21.106.154

Ene saixan sanaanuudig Zasgin gazart xurguulsen u Tegvel Mash zugeer bnaa

zochin
8 өдрийн өмнө / 202.126.89.164

huurhii ene heden bagsh emch nariigaa yadaj ulsiin dungaj tsalind.tsaashilbal dundaj dabhraga ruugaa oruuliil daa