Аялал жуулчлалын сайтад хуурамч сэтгэгдэл бичдэг хүнийг Италийн шүүх шийтгэжээ

: 8 өдрийн өмнө / 2018-09-14 15:20:28

Аялал, жуулчлалын TripAdvisor сайтад хуурамч сэтгэгдэл бичдэг байсан этгээд саяхан Италид шүүгдэж, хорих ял, мөнгөн торгуулиар шийтгүүлснийг тус сайт мэдээлжээ. Гэмт этгээд нь Италийн ресторан, зочид буудлуудын талаар хуурамч сэтгэгдэл, дүгнэлт бичиж, үнэлгээг нь зохиомлоор өсгөх арга хэрэглэдэг байсан гэнэ.

Тэр энэ үйлдлийнхээ төлөө есөн сар шоронд хоригдож, 8,000 еврогийн торгууль төлөхөөр болсон байна. Ялын шийдвэрийг Италийн өмнөд бүсийн Лече хотын шүүх өнгөрсөн долдугаар сард гаргажээ. Хэрэгтэн ингэж магтаал сайшаал бүхий хуурамч сэтгэгдэл бичиж өгснийхөө төлөө ресторан, зочид буудлуудаас мөнгө авдаг байсан гэнэ.

TripAdvisor компани уг шийдвэрийг “Интернэтийн ертөнцөд өөрчлөлт авчирсан алхам” гэж мэдэгдэлдээ онцолсон байна.

Тус компани 2015 онд хэн нэгэн хуурамч сэтгэгдэл бичиж, үнэлгээг нь өсгөж өгөх санал тавьж байгаа талаар Италийн бизнес эрхлэгчдээс анх мэдэж, хуулийнханд хандаж байжээ.

 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих