9 дүгээр сарын 22-ны АВТОМАШИНГҮЙ өдрөөр болох марафон

: 63 өдрийн өмнө / 2018-09-14 15:24:16

"Дэлхийн Автомашингүй өдөр" буюу 9 дүгээр сарын 22-нд Улаанбаатар хотын хэмжээнд ч машингүй өдөр болгох шийдвэр гарсан билээ.

Энэ өдөр Монгол Улсаа олон улсад сурталчлах зорилгоор “Үзэсгэлэнт Улаанбаатарын цом” нэг бүс нэг зам Монгол-Хятадын өртөөт марафоныг дөрвөн ангиллаар зохион байгуулах гэж байна. 

Марафонд нэг баг 2 хүнээс бүрдэх юм.

Ангиллын хувьд “Сурагчид” ангилалд:14-17 насны 2 сурагчдаас (эрэгтэй 1, эмэгтэй 1) бүрдсэн холимог баг, “Залуучууд” ангилалд:18-34 насны 2 иргэдээс (эрэгтэй 1, эмэгтэй 1) бүрдсэн оюутан, залуучууд, ажилтан, албан хаагчид, гадаад иргэдээс бүрдсэн холимог баг, “Ахмадууд” ангилалд:55 наснаас дээш насны иргэдээс (эрэгтэй 1, эмэгтэй 1) бүрдсэн холимог баг, “Нээлттэй” ангилалд: 35-54 насны ангилалд гэр бүл (эхнэр, нөхөр), гадаадын иргэдээс бүрдсэн (эрэгтэй 1, эмэгтэй 1) холимог баг оролцох аж.

Багийн бүртгэлийг burtgel.sport.gov.mn сайтаар болон Спортын төв ордны I давхрын хурлын танхимд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ. Багийн гишүүд нь өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд үнэ төлбөргүй.

Оролцогчдын энгэрийн дугаарыг 2018 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдрийн 08.30-17.30 цагт Спортын төв ордны 4 давхрын хурлын танхим, IY давхрын 403 тоот өрөөнөөс тус тус олгох юм байна.

Бүртгүүлсэн багийн гишүүд 9 дүгээр сарын 22-ны өдрийн 07.00-09.00 цагт Сүхбаатарын талбайд байрласан бүртгэлийн асраас өртөөний маршрут, чипийг хүлээн авснаар бүртгэлээ баталгаажуулна. 

Шагнал урамшуулал: Ангилал тус бүрт эхний 3-н байрыг шалгаруулан медаль, өргөмжлөлийг I байрт Гадаадад аялах эрхийн бичиг, II байрт Бэлтгэлийн хослол, III байрт Тэмцээний хослол.

Тусгай шагнал: "Шилдэг дэмжигч байгууллага"-2, "Шилдэг хандивлагч байгууллага"-1, "Шилдэг зохион байгуулагч байгууллага"-1, тус тус шалгаруулан урамшуулах юм байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих