Маргааш "Дүнжингарав" худалдааны төв амарна

: 8 өдрийн өмнө / 2018-09-14 17:40:25

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, тэдний өөртөө итгэх итгэлийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой ‘’Итгэл найдвар, Боломж-Улаанбаатар’’ хандивын марафон гүйлтийн тэмцээн маргааш зохион байгуулагдах гэж байна.

Ахиллас Монгол Төрийн бус байгууллага, Ариг банк болон дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс хамтран энэхүү марафон гүйлтийн тэмцээнийг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа бөгөөд тус тэмцээн Маршалын гүүр-Дүнжингаравын уулзвар-Улиастайн уулзварын чиглэлд явагдаж өглөөний 08:00-17:00 цагийн хооронд тус замыг хаахаар болсон.

Иймд маргааш Дүнжингарав худалдааны төв амрахаар болсон тул иргэдийн өөр худалдааны төв сонгон үйлчлүүлэхийг дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс анхаарууллаа.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих