Цоорхой шүдийг үүрд бөглөнө

: 36 өдрийн өмнө / 2018-09-17 09:19:42

Амны хөндийн ариун цэврийг алдахгүй сахисан ч шүд цоорч, харлах нь бий. Тэгээд эмнэлэгт очиж, ломбо буюу цоорхойг нь бөглүүлэх эмчилгээ хийлгэдэг. Ломбо удалгүй үйрч унана. Дахиад л шүдээ ухуулж, төнхүүлнэ. Тэгвэл энэ бүх зовлон ард хоцорч байна. Оросын эрдэмтэд нано материалаар ломбо хийсэн нь цоорхой шүдийг үүрд бөглөх гэнэ. Ингээд зогсохгүй амны хөндийд элдэв нян үржиж, бохирдохыг багасгадаг юм байна. Энэ талаар Оросын зарим хэвлэлд “Технологийн хувьсгал боллоо” гэж бичжээ. Нано ломбо нянгийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна найрлагад нь хүний бие махбодид хэрэгтэй зарим фермент агуулагддаг аж.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
ра унадаг эсвэл хуга
35 өдрийн өмнө / 202.21.127.170

Майн эмч нар олон улсын жишгээр үнээ тогтоох хэрнээ чанарын баталгаа өгдөггүй,Тэгэхээр муу материалаар шүдний ломбо тавьж буй хэрэг.Сарын дараа унах тохиолдол зөндөө шүд нүхэлж томруулаад хийж буй ломбо нь ямар ч чанарын баталгаа байхгүй. Мөнгөнд улайссан тэдэнд итгэж шүдний эрүүл мэндээ даатгана гэхэд хэцүү болжээ. Иймд орос эмч нарыг урихад ирээд үзэхэд иргэд дуртай байх болно

Зочин
35 өдрийн өмнө / 66.181.165.88

бүтээгдэхүүнээ аваад хувийн эмнэлэгүүдээс бага үнээр илүү олон хүн ирж эмчил оросуудаа

ЗОЧИН
36 өдрийн өмнө / 66.181.190.241

Оросуудаа тэр юмнуудаа аваад монголд хүрээд ирээч. Бид яах вэ? үр хүүхдүүдийхээ шүдийг эмчлүүлье. Монголд байгаа шүдний хувийн эмнэлгүүд тэнгэрт тулсан үнэтэй ур чадваргүй хар модны хадаас авч байгаа мэт шүд татдаг гарууд ир ир оросуудаа