WeChat сүлжээгээр 13 Монгол бүсгүй биеэ үнэлдэг байсныг Малайзын эрх баригчид илрүүлжээ

: 89 өдрийн өмнө / 2018-09-17 10:59:49

Малайзын цагаачлалын албаныхан WeChat сүлжээгээр гадаадын 8 орны бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлж байсан нууц бүлэглэлийг Баасан, Бямба гарагуудад явуулсан ажиллагааны үеэр илрүүлжээ.

Тус улсын Селангор мужийн Субан Жаяа, Петалин Жаяа хотуудад явуулсан ажиллагааны үеэр нийт 26 эмэгтэй, тэднийг зуучилдаг байсан хоёр Бангладеш эрэгтэй, нутгийн дөрвөн эрэгтэйг баривчилсан тухай цагаачлалын албаны захирал Датук Сери Мустафар Али мэдэгдсэн байна.

Гадаад биеэ үнэлэгчид нь Монгол, Узбекистан, Киргизистан, Казахстан, Хятад, Тайланд, Вьетнам, Иноднезийн иргэд байжээ. Энэ Баасан гарагт Петалин Жаяа хотын зочид буудлын өрөөнүүдэд шалгалт явуулахад есөн Монгол, нэг Киргиз, нэг Узбек, хоёр Хятад, нэг Вьетнам биеэ үнэлэгч баривчлагдсан байна.

Маргааш нь буюу Бямба гарагт Субан Жаяа хотод ажиллахдаа дөрвөн Монгол, гурван Хятад, хоёр Индонез, нэг Казах, нэг Тайланд, нэг Вьетнам биеэ үнэлэгчийг зуучлагч эрэгтэйчүүдийн хамт баривчилжээ.

Тэд 45 минутын хугацаанд үйлчилгээ үзүүлсний төлбөрт 300-450 малайз ринггит ($72-$108) авдаг байсан гэнэ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих