Рианнагийн шоунд оролцсон жирэмсэн модель тайзнаас буугаад амаржжээ

: 28 өдрийн өмнө / 2018-09-17 14:17:43

Нью Йоркийн загварын 7 хоногт дотуур хувцасны загваруудаараа оролцсон дуучин Рианнагийн шоу шинэ содон бүхнээр дүүрэн байлаа. Түүний Savage x Fenty хэмээх дотуур хувцасны шоунд оролцсон жирэмсэн загвар өмсөгч Слик Вүүдс тайзнаас бууснаасаа хойш 1 цагийн дараа амаржжээ. Энэ жил 22 настай Слик Вүүдс нь алдарт Vogue, Calvin Klein, Marc Jacobs-т ажилладаг бүсгүй аж. Анхныхаа хүүхдийг тээж буйгаа Инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан Слик Вүүдс Рианнагийн дотуур хувцасны шоунд оролцож байхдаа өвдөлт өгч эхэлжээ. Хэдийгээр төрөх өвдөлт өгч эхэлсэн ч шоугаа дуусгахаар гүрийсэн Слик Вүүдс тайзнаас буугаад шууд эмнэлэгт хүргэгдэн 1 цаг орчмын дараа хүүгээ өлгийдөж авсан байна.


Слик Вүүдс амаржсаныхаа дараа Инстаграмдаа “14 цагийн дуншилтын дараа Хаан төрлөө” хэмээн бичиж, "Энэ бол хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүдийн жинхэнэ төрх, бид үнэндээ юуг туулж явдгийг та нар сайн мэдэхгүй” гэсэн утгатай пост оруулсан байна.
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих