BUGATTI DIVO-тэй танилцана уу

: 26 өдрийн өмнө / 2018-09-19 09:29:06

Олон янзын туршилт, богино бичлэгүүдээр Divo-г танилцуулах үйл явцыг удаашруулсаар байгаа бөгөөд бид одоог хүртэл гадаад төрх үзүүлэлтийнх нь талаар бүрэн мэдээлэл авч чадаагүй байгаа. Саяхан л гэхэд Divo-ийн хурдалж байгаа бичлэг  Facebook дээр тавигдсан байсан.

Бичлэг дээрээс харахад Франц Divo нь өнцөг, эргэлт гээд уралдаач талаараа бусад бүх Bugatti-аас хавь илүү юм шиг санагдсан.  Divo-той холбоотой бичлэг бүр дээр #builtforcorners гэдэг hashtag ашиглаж байгаа юм билээ.Hashatg-ых нь түүхийг сөхөж харах юм бол Bugatti-ийн ерөнхийлөгч Stephan Winkelmann нэгэнтээ “Happiness is not around the corner. It is the corner. The Divo is made for corners” (Аз жаргал гэдэг булан тойроод байдаг хэмээн хэлж байсан нь Divo-г тодотгох гол үзэл баримтлал болсон юм. Divo-г Chiron-оос хавь илүү бүтээл болсон гэдгийг Bugatti үргэлж сануулсаар байгаа билээ.

Хоёулаа хоорондоо ялгарах зүйлгүй стандарт хэмжээтэй хирнээ Divo-ийн хувьд 18кг-аар хөнгөн байх жишээний. Хэдий машины талаар бүрэн мэдээллийг бичлэг дээрээс нь авч чадахгүй байгаа ч шинэ моторынх нь сүрдмээр чимээг хангалттай сонсож чадаж байгаа юм. Уг мотор нь Chiron-ийн 8литрийн хэмжээтэй 4 инчийн тийрэлтэт хөдөлгүүр байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлээд байна. Ямартай ч моторынх нь тухайд бид баттай мэдэхгүй ч машинд суурилуулсан 1479 морины хүчин чадалтай W16 бегемот мангасынх нь тухай мэднэ. 
 


Bugatti Volkswagen Group-ын гишүүн болсноос хойш хэд хэдэн шинэ инженер ажилд авсан бөгөөд жингээ барих үүднээс хөдөлгүүрээ жижгэрүүлсэн байж болзошгүй. Мэдээж хэсэг хугацааны дараа бид машины талаарх бүх албан ёсны мэдээллийг авна. Тэгэхээр хэсэгхэн хугацааны дараа бид 6 сая долларын үнэ бүхий бүтээлийг танилцуулах үдэшлэг дээр харах нь байна. Уг загвараас ердөө 40 ширхгийг бүтээхээр төлөвлөж байгаа аж. 
 

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих