Баянзүрхийн товчоо орчмын авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 70 хувьтай байна

: 26 өдрийн өмнө / 2018-09-19 09:31:06

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаас  Улаанбаатар хотоос зүүн тийш гарах гол замыг яаралтай засварлах шийдвэрийг өнгөрсөн сарын 31-ний өдөр гаргасан бөгөөд энэ ажлын хүрээнд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.5 км автозамыг засах ажлыг эхлүүлээд байна.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Замын цагдаагийн газрын Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат бусад албаныхан тус замын ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа.
Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл замын эвдрэл гэмтэл ихэсч, зорчих хөдөлгөөн саарснаар түгжрэл байнга үүсэх болсон бөгөөд тус  автозамыг засах ажлын хүрээнд Богд уулын арын замын нийлэх уулзварыг мөн өргөтгөж байна. Ингэснээр зорчих урсгал нэмэгдэж, автомашины түгжрэл буурах аж.

Мөн засварын ажлын хүрээнд Баянзүрхийн товчоог буулгаж, зам засварын ажил дуустал замын хураамж авахгүйгээр тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байна. Замыг засварлахдаа автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, зам хаахгүйгээр түр зам хийж байгаа бөгөөд замын зорчих хэсгийн өргөн 7-14 метр, 2-4 эгнээтэй 3.5 километр урттай хийгдэж байна.
Харин Улиастайн уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх төсөл удахгүй эхлэх юм байна.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих