“П.Орхонд хэн допинг өгсөн бэ”

: 26 өдрийн өмнө / 2018-09-19 10:43:07

Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхоны сорьцоос станозолол хэмээх маш хүчтэй бодис илэрч сая Азийн наадамд түрүүлсэн алтан медалийг хүчингүйд тооцлоо. Цаашдаа ч түүний спортын замналд цэг тавих ч байж мэдэх. Түүнчлэн барилдах эрхийг бүрэн хасч магадгүй. Ийм хортой үр дагавар харагдаж байгаа.

Гэтэл холбогдох байгууллагууд тухайлбал, Монголын үндэсний олимпийн хороо, Чөлөөт бөхийн холбоо, Допингийн эсрэг үндэсний төвөөс огт чимээ аниргүй удлаа. Энэ байдал олон нийтэд юү гэж ойлгогдож байна вэ гэвэл П.Орхоноос допинг илэрсэн явдлыг нэг их хүчтэй ярилгүй, асуудал болголгүй өнгөрөөх гэсэн санаа юм. Уг нь дарж дийлэмгүй юм шүү дээ.

Дэлхийн дэвжээнд аваргална гэж харах найдвартай тамирчны нэрийн жагсаалтын эхэнд П.Орхон зайлшгүй бичигдэнэ.

2020 онд Токиогийн олимпод хэн аваргалахав гэвэл П.Орхон байх бүрэн магадлалтай байсан. Тэгвэл ийм алдартнаа алдах болсон нь асуудал биш юм уу. Хэн ч албан ёсны тайлбар хийхгүй байна гэдэг нэг л сэжигтэй.

Нуух аргагүй ийм асуудлыг нэг тийш болгох нь чухал байна. П.Орхон өөрөө хэрэглэсэн үү. Хэн нэгэн түүнийг хорлох гэж допинг өгсөн үү гэдгийг нягтлах ёстой юм. П.Орхон “Би допинг хэрэглээгүй, намайг хүмүүс хорлосон байна” гэсэн нь олон янзын хардлага түрүүлсэн. Хөөрхий муу өрсөлдөгч С.Батцэцэгийг хүртэл хорлогч болгон хардсан.

Тийм ч юм байхгүй биз. Нөгөө талаар МЧБХ-ныхны он удаан жил ужгирсан хэрүүлийн нэг сэжүүрт ямар нэг атгаг санаатан байсан ч юм билүү хэн мэдлээ. Энэ бүхнийг илрүүлэхийн тулд хуулийн байгууллагад ч хандаж болох юм. Ямартай ч дэлхийд данстай тамирчныхаа нэр төрийг сэргээх нь өнгөрсөн хэрэг. Харин тамирчин өөрөө допинг хэрэглэсэн ч бай, хэн нэгэн хорлох гэж өгсөн ч бай Монголын спортын нэр хүнд дэлхийд унасан шүү дээ.

Үүний бурууг улсын шигшээ багийн багш, дасгалжуулагчид хуваалцах нь зүйн хэрэг.

Яагаад гэвэл амжилт олж шагнал урамшил авах болоход тэд хуваалцдаг. Бас шигшээ баг, П.Орхон хоёрын хооронд байгуулсан гэрээ гэж байгаа. Түүнд тамирчин нь ёс суртахууны алдаа гаргавал хариуцлага ямар байхав, хэн хэн бурууг хуваалцахав гэдэг нь заагдсан байдаг биш үү.

Нөгөө талаар шигшээ багийн тамирчид хаа нэгтээ гуанз, ресторанд хооллож ундалж явдаг жирийн иргэнээс өөр амьдралтай шүү дээ. Иймээс багш, дасгалжуулагчдыг хариуцлага хүлээх ёстой гээд байгаа юм.

Допингийн эсрэг үндэсний төвийнхөн үнэн, мөнийг олох талаар ажиллаж байгаа болов уу. Энэ газрыг хэдэн бөхчүүдээс шинжилгээ авч цааш явуулдаг, үр дүнг нь мэдээлдэг төдий гэж ойлгох учиргүй юм. Иймээс нэртэй алдартай тамирчнаас допинг илэрсэн явдлын учрыг даруйхан олж олон түмэнд мэдээлээсэй билээ. Энэ бол холбогдох байгууллагуудад хандсан хатуу нэхэл юм шүү.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
tuguldur
25 өдрийн өмнө / 66.181.161.29

unen unen yu gej delhiin avargad alt avsan hun aziin naadamd doping hereglehvdee

Бөхийн хорхойтон
25 өдрийн өмнө / 202.9.42.167

Өнгөрсөн дэлхийн аваргаар Орхоноос шинжилгээ аваагүй гэсэнштэ.Тарьсан тариагаа буцааж хөөж гаргадаг цэвэрлэдэг юм гээ биздээ тэрийгээ л хоног хугацааг нь буруу тооцоолоо биз тэрнээс биш хэн л тэрийг хорлох гээд явж байхавдээ.Хосоо,Цогоо баяраа эд нарын холбоотой хийсэн хэрүүлдээ ялахын тулд бидний бэлдсэн хүүхэд л тодорч цоорч байна гэж харуулахын тулд бүхий л сайн муу аргыг хэрэглэсэний гай хохирогч нь энэ хүүхэд боллоо

Zochin
25 өдрийн өмнө / 202.9.40.198

Asaa Suhbat Sumya nariin hiisen hor shuu dee ard tumen medej baigaa

Zochin
25 өдрийн өмнө / 66.181.186.126

Baskhuu bolon tuunii nuhodiig darj avah zorilgotoi holboonoos hiisen hor l doo! Bugdeeree novshnuud!!! Baskhuu ni ch novsh Assa bolon Bold terguutei holboo ni ch novsh. Erh medliin tolooh zodoon doo eh ornoo Mongolchuud bolon odoogiin hurliiz holboo l hiij chadna. Bugdiig ni shorond hiih heregtei!!!!

цог
25 өдрийн өмнө / 202.9.40.22

Бид дотроосоо ийм зүйл хийсэн бол гутамшиг. Нууц зүйл гэж байдаггүй илрэх нь зайлшгүй харамсалтай байна үнэхээр хайран тамирчиний карьер дууслаа даа. Энэ бүхний дараа амжилт гаргана гэдэг үлгэр

Зочин
26 өдрийн өмнө / 117.111.1.57

za bas bagsh dasgaljuulagchdiig chireh ni ooroo l hereglesen ni todorhoi shigshee tamirchin yu hereglehee hamgiin sain mefej baih yostoi bitgii buruugaa busadru chiheed bai chadwaraar bish muu sanaagar yavsniih aldsan bol aldaaga uhamsarlaad yavah heregteishd esvel hund horluultlaa uhaangui sogtuu guij baidgimu

Зочин
26 өдрийн өмнө / 202.9.41.11

Hen l horlow gj dee ... ooroo l sn medej bga da...

uuganaa
26 өдрийн өмнө / 66.181.160.50

bagsh nar ni chaavaas shiidver hvleej baigaa naana ingesen tegsen gevel horlson lalaruud ahij barildhaargvi erh hasuuluul yana avchihsan mandahiin medaliig butsaaj chadsan muu har buusnvvd

Zochin
26 өдрийн өмнө / 202.126.89.72

Mongolchuudiin tamiin togoonii ulger duusah bish horlogdson ch baij magadgui.

Zochin
26 өдрийн өмнө / 202.9.41.75

dotroosoo sain uhah heregtei. henii ul hudluh haashaa hudulsun bna. henii ahui amidral uurchlugdsun bna. aa bas hen heniig hamgaalaad henii ymand hudluhgui bna. hen ch harsan todorhoi. amarhan ilreh hereg shuu dee

Бөх сонирхогч
26 өдрийн өмнө / 81.21.85.32

Орхон допинг хэрэглэсэн бол урд урдны тэмцээнүүдэд гарахгүй яасын яагаад Дэлхийн Аварга бас Олимп дөхөөр гарч байна.Үүнд нэг учир байна даа. Тэр зүгээр азийн наадамд түрүүлэх гэж тийм юм хэрэглэх сэтгэлзүйтэй тамирчин бол лав биш. Тэгэхээр энэ гадны нөлөө орсон. Стинозолол гэдэг бол Монголын нөхцөлд эмээр ховор байдаг эмээр хоол усанд хийхэд 1 ширхэг эм 21-30 хоногт биеэс гардаггүй юм. Тариа уусвал ч байж мэднэ. Хэрэвээ тариагаар бол дусал тарианд нь шипризээр шахах магадлалтай. Дэлхийд дэндүү хол айл саахалтын зайтай тасарчихсан хүн тэнэг биш л бол юу гэж Олимп болох гэж байхад ийм юм хэрэглээд зогсож байхав дээ. Та бүхэн эрүүл ухаанаар бодоооч. Монголд цагдаад өгч үнэнийг олуулах хэрэгтэй. Гэхдээ ч Монголын цагдааг Дэлхийн холбоо хүлээхгүй шийдвэрээ гаргана л даа.

Бөх сонирхогч
26 өдрийн өмнө / 202.9.42.167

Орхон шигшээ багт бэлтгэл хийдэггүй өөрийнх нь багш нар ч хийлгэдэггүй тасдаж тусад нь алдар дээрээ хийлгээд бид л ийм мундаг хүүхэд гаргаж ирлээ гээд цээжээ дэлдээд байдаг байсан биздээ.Одоо тэд нар нь яагаад таг болчихов гэдэг бас сонин л юм.Тэр азийн тоглолтоор хөтлөгч Шижирээ хүртэл энэ бол шигшээгийн амжилт биш Хосоо,Цогтбаяр,Наранбаатар Баяраа бид нарын бүтээл шүү гээд орилоод байсан хариуцлага хүлээх болохоор яагаад бүгд таг чимээгүй байгаад байнаа.

Зочин
26 өдрийн өмнө / 112.72.11.111

Дэлхийн бөхийн холбооноос ирэх шийдвэрийг хүлээж бга байлгүй дээ.