Хоёр настай хүүг хулгайлсан этгээдийг эрэн сурвалжилж байна

: 89 өдрийн өмнө / 2018-09-19 11:24:09

Энэ сарын 6-ны өдөр хоёр настай хүүхэд гэрээсээ алга болж, цагдаагийнхан маргааш нь Эрдэнэтээс эсэн мэнд олсон байна.

Цагдаагийн байгууллагаас хүүхэд хулгайлсан этгээд 1989 онд төрсөн эрэгтэй О болохыг тогтоож,  Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Сэжигтэн О-г эрэн сурвалжилж байгаа бөгөөд хүүг хамгаалах байранд хүргэжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хүүг хулгайлсан О гэгч нь хүүгийн аавтай найз гэнэ. Тухайн өдөр хүүгийн ээжтэй гэрт нь архидан согтуурч байгаад хүүгийн ээжийг нь согтоод ухаанаа алдсан үед хүүг нь хулгайлан явсан байна. 

Сүүлийн үед бага насны хүүхэд хулгайлах хэрэг цөөнгүй гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тиймээс бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг сануулж байгаа юм.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
88 өдрийн өмнө / 117.111.1.57

zavharsan pzdanudaas bolj huuhed l zovhiimda ehnertei ni gert ni arhidaad banzaldaad huujfiign avaad yavj bdg huugiin aav uhwel taarna archaagui golog