Сургалтын орчинд ухаалаг утас ашиглахыг хориглосон журам батлагдлаа

: 89 өдрийн өмнө / 2018-09-19 17:50:21

Засгийн газрын тогтоолоор Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын 1-ний өдрөөс хязгаарлахаар болсон билээ.

Тэгвэл уг тогтоолыг хэрэгжүүлэх журмыг БСШУСЯ-наас баталсан байна. Уг журамд зааснаар тогтоолын хэрэгжилтэд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч хяналт тавьж ажиллах юм байна.

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮЕД СУРАГЧ, ХҮҮХДҮҮДЭД УХААЛАГ ГАР УТАС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АШИГЛУУЛАХЫГ ХОРИГЛОХ ЖУРАМ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар тогтоолоор сургууль, цэцэрлэгийн орчинд хичээл, сургалтын үеэр сурагч, хүүхдүүдэд ухаалаг гар утас, түүнтэй адилтгах төхөөрөмж ашиглахыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хязгаарласан билээ.

Энэ нь хүүхдүүдийг цахим гадуурхал, халдлага, донтолтоос сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой авч буй арга хэмжээ юм.

Монгол Улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернэт, 99.7 хувь нь гар утас хэрэглэж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Дэлхий банкнаас 2017 онд зохион байгуулсан судалгаагаар ерөнхий боловсролын сургуулийн 8-17 насны хүүхдүүдийн 71.8 хувь нь өөрийн гар утастай бөгөөд тэдний 54.6 хувь нь цахим орчинд аялах боломжтой, ухаалаг гар утас хэрэглэдэг болох нь тогтоогджээ.

Хичээл, сургалтын цагаар гар утсыг хязгаарласнаар суралцагч цагийг зөвхөн сурч боловсрохдоо зарцуулж, сургалтын чанарт сөргөөр нөлөөлж буй шалтгаануудыг бууруулж, бүх шатны сургалтын чанарыг сайжруулах боломж бүрджээ.

Уг журмын 11.1-д зааснаар сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч хяналт тавьж ажиллах юм байна. Түүнчлэн журмыг мөрдөж ажиллахтай холбоотойгоор хариуцлага хүлээлгэх асуудлыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, багш, удирдах ажилтны хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээнд тусгахаар болжээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
89 өдрийн өмнө / 202.179.27.209

Монгол Улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернэт, 99.7 хувь нь гар утас хэрэглэж байна - Хүн амын 0,3-хан хувь буюу 9000- хан утас барьж чадахааргүй нялх нойтон хүүхэд, 90 - ээс дээш настан байх нь ээ. Барагцаалахад дор хаяад хүн амын 8 - аас доошгүй хувь нь утас гартаа барих ч боломжгүй шүү.