Глэнн Вэйс “Эмми”-ийн үеэр найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ

: 25 өдрийн өмнө / 2018-09-20 09:47:11

АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Майкрософт” театрт даваа гарагт  болсон 70 дахь удаагийн “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолын үеэр Оскарын найруулагч Глэнн Вэйс өөрийн найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ.

Тэрбээр “Амьдралд баяр гуниг хосолж байдаг. Би яг одоо энд зогсож байгаадаа үнэхээр их баяртай байна. Ээж минь нас бараад хоёр долоо хонож байна. Ээж минь миний зүрх сэтгэлд үргэлж хамт байх болно. Ээж минь нэг хүнээс гэрэл цацардаг гэж ярьдаг байсан. Түүнийгээ хэзээ ч битгий алдаарай гэж захисан. Тиймээ ээжийн минь зөв. Жан, чи бол миний амьдралын гэрэл гэгээ юм шүү. Гэхдээ чи гайхаж байгаа байх. Яагаад чамайг найз бүсгүй минь гэж хэлэхгүй байгааг. Учир нь би чамайг эхнэр минь гэж дуудахыг хүсэж байна” гэжээ.



Глэнн Вэйс найз бүсгүйнхээ өмнө өвдөг сөгдөн  суугаад “Энэ бол миний аав 67 жилийн өмнө ээжийн минь хуруунд зүүж өгч байсан бөгж. Би одоо үүнийг чиний хуруунд зүүхийг хүсэж байна. Надтай гэрлэх үү? ” гэж асуухад Жан толгой дохин “Тиймээ” гэж хариулжээ.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих