Төвийн эрчим хүчний системийн "0" суултад Ц.Даваасүрэн өөрөө буруутай

: 88 өдрийн өмнө / 2018-09-20 11:11:01

Миний бие сая болж өнгөрсөн ТЭСистемийн "0" суултын талаар, түүний шалтаг шалтгаан, үр дагаврын талаар өөрийн санал бодлоо нилээн дэлгэрэнгүйгээр өөрийн пэйж хуудсаар олон түмэнтэй хуваалцсан. Гэтэл ойрын үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон яамны албаны хүмүүс, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Ням-Осор нарын мэдээлэл, хоорондын маргаан нь олон түмнийг төөрөгдөлд оруулж орхилоо.

Үнэндээ бол манай төр, засгийн засаглалын чадамж ямар түвшинд байгаагийн нэг л илрэл юм. Иймийн тулд " төрийн төлөө огтоно боож үхнэ" гэгчээр миний бие энэ талаар нийтийн эрх ашгийг эрхэмлэн өөртөө дайсан хураан байж энэ талаар дахин өөрийн санал бодлоо хуваалцъя.

Энэ "0" зогсолтын хариуцлагыг эрчим хүчний салбар, эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хуулиар олгогдсон эрх үүргийн хувьд ч, ёс суртахууны хувьд ч бүрэн хариуцах ёстой.

Бурууг бусдаас хайж, бусадтай хуваалцах гэж муйхарлах нь маш ёс зүйгүй үйлдэл юм. Учир нь Засгийн газрын тухай болон эрчим хүчний тухай хуулиар салбар хариуцсан сайд нь салбараа бүрэн хариуцаж, төлөөлөх учиртай. Компаний тухай хуулиар төрийн өмчийн эрчим хүчний компаниудын Төлөөлөн Удирдах Зөвлөлд ЭХЯ, СЯ, ТӨБЗГ эзэмшиж байгаа өмчийнхөө хувь хэмжээгээр төлөөллөө оруулж өөр өөрийн чиглэлийн дагуу хяналт тавьж компаний удирдлагыг хэрэгжүүлж ирсэн. Эрчим хүчний компаниудын гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга, гишүүдийг эрчим хүчний сайдын саналыг үндэслэж томилж байгаа. Энэ эрх мэдлийг сайд Ц.Даваасүрэн хэрэгжүүлээд явж байгаа.

Энэ эрх мэдлийнхээ хүрээнд томилсон этгээдүүдээрээ дамжуулж бодлого, шийдвэрээ хэрэгжүүлэх учиртай. Харин энэ эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ алдаа гаргаж байна. Учир нь ТЭЦ-4 компаний гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчийг томилохдоо санхүү бизнесийн мэргэжилтэй, станцын санхүү эрхэлсэн дэд захирлаар 2017 онд томилогдсон н.Бямбадоржийг санал болгож томилуулсан байна. Эндээс л алдаа гарч байна. Хэдийгээр түр орлон гүйцэтгэгч ч гэсэн ямар хугацаагаар ажиллах нь тодорхойгүй, ямар ч байсан тодорхой хугацаанд энэ мэргэжлийн биш дадлага туршлагагүй хүн станцыг удирдаж энэ жилийн их засвар, дараа жилийн төлөвлөлтүүдийг хийж техник, технологийн бодлогыг тодорхойлох гэж суух нь зөв үү? чадах уу?

Аваарь осол, техник технологийн бодлого алдагдах, найдвартай байдал алдагдах зэрэг чинь энэ бүгдээс болж байна. Жишээлэхэд хэн ч гэр бүлийнхнээ жолоочгүй юм уу? жолоо барьдаггүй хүнээр машин бариулаад суулгаад явуулахгүй биз дээ? Томилж байгаа томилогдож байгаа нь ч улс орны хувь заяанд хайхрамжгүй хандаж байна. Хариуцлагын тогтолцоо байхгүй учраас айж эмээхгүй байна. ТЭЦ-ын захирлаар эрчим хүчний, тэр тусмаа дулааны инженер, станцад ажиллаж байсан дадлага тршлагатай хүнийг тавьдаг шаардлага, түүх практиктай. Мэдээллээс харахад УБДС ХК-ийн ( дулааны сүлжээ ) гүйцэтгэх захирал н.Бямба-Очирыг өөрчлөхөөр санал өгснийг ТӨБЗГ 6 сараар хойшлуулжээ. Гэтэл энэ хүний дор 3 дэд захирлыг мэргэжлийн бус салбарт ажиллаж байгаагүй хүмүүсээр тавьсан байгаа. Олон жил энэ компанид инженер, ерөнхий инженер, захирлаар ажилласан энэ хүнээ явуулчаад хотоо хөлдөөчихөөд бурууг бусад руу түлхээд сууж байх юм биш биз? Удирдлагын энэ тогтолцоо нь өнөөдөртөө зөв байгаа юм.

Яамны саналаар компаниудын эрх мэдлийг ЭХЯ 100% авбал салбарын сайдаар нэг үл бүтэх улс төрч ирвэл салбар дампуурах байлгүй дээ. Салбарын яамны удирдлага, чухал аж ахуйн нэгжүүдийн захирал, дэд захирлууд, газрын дарга нарт мэргэжлийн бус хүмүүс, улс төрчид, тэдний гар хөлийг тавьдаг байдлаа хэзээ зогсоох вэ? Ядаж мэргэжлийн, болж өгвөл дадлага туршлагатай хүн тавиач ээ! Төр, засаг минь энэ бүгдийг анхаараач ээ! Энэ бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой асуудал. Төрийн минь сүлд эрчим хүчний салбарыг өршөөх болтугай!
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
irgen
86 өдрийн өмнө / 84.227.227.238

er ni yagaad mergejliin hymyysee ajilluuldaggui um be, dandaa ariin haalgaar yavsaar baital naad uls chin suirlee maluudaa