Д.Сарангэрэл сайд хамгийн олон хууль бус томилгоо хийжээ

: 25 өдрийн өмнө / 2018-09-20 11:44:34

Өнгөрсөн долоо хоногт Төрийн албаны зөвлөлөөс яам болон төрийн агентлагуудад Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор шалгалт хийжээ. Тус шалгалтаар Эрүүл мэндийн яамнаас олон ноцтой зөрчил илэрсэн байна. Тухайлбал, тус яамны таван газрын дарга, есөн хэлтсийн даргын албан тушаалд удирдах ажилтны нээлттэй болон дүгнэлт гаргуулах сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байгаа зөрчил илэрсэн байна.

Мөн Төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалт өгөөгүй 14 иргэнийг, Төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлээгүй таван иргэнийг хууль тогтоомж зөрчиж, төрийн захиргааны албан тушаалд томилсон зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ. Түүнчлэн тус яамны харьяа 12 байгууллагын захирал, эрхлэгчийн албан тушаалд төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилон ажиллуулж байгаа нь хууль журам зөрчсөн үйлдэл болсон байна.

Иймд Төрийн албаны зөвлөлийнхөн дээрх зөрчлийг арилгаж, бүх томилгоог хуульд нийцүүлэх хугацаатай үүрэг чиглэлийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгасан тогтоол гаргажээ. Мөн Эрүүл мэндийн яамны харъяа байгууллагуудад Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд зөвлөмж болгосон байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
irgen
23 өдрийн өмнө / 84.227.227.238

ene avgai tord udlaa oligtoi hiisen um eroosoo baihgui,,,ogzrooch

Hulhi
24 өдрийн өмнө / 43.242.243.150

Olon hun hulhidaarai

бсүх
25 өдрийн өмнө / 66.181.182.236

Төрийн алба төрлийн алба болгож хууль бус томиллоо хийжээ Тэгвэл зөвлөмж хүргүүлэх биш халагдах тушаалыг нь өгөхөд яадаг байна аа.Сэтгүүлч энэ яамыг удирдана.Дээрээс нь хууль зөрчинө. Монгол улсын эрүүл мэндийн асуудал юу болж дуусах гээд байна

Зочин
25 өдрийн өмнө / 66.181.171.26

zzaaa