Таны элэг өвчилснийг илтгэх шинж тэмдгүүд!

: 33 өдрийн өмнө / 2018-09-20 11:59:22

Элэг нь хүний биеийн амин чухал эрхтний нэг бөгөөд биеийг хоргүйжүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Гэвч биеэс хорт бодисыг зайлуулж, биеийг цэвэрлэх үүрэгтэй энэ эрхтэн өөрийн үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд дараах 9 шинж тэмдэг илэрч болно.

Элэгний шүүлтүүрүүд өдөр бүр цусыг шүүж, цусны эсээс хорт бодисуудыг зайлуулдаг. Элэгний үйл ажиллагаанд А, D, E, K витаминууд сайн бөгөөд хэрвээ доорх шинж тэмдгүүд танд илэрвэл элгээ нэн даруй хоргүйжүүлэх арга хэмжээ аваарай.

1. Шээс болон өтгөний өнгө өөрчлөгдөнө
Шээс болон өтгөний өнгө, үнэр өөрчлөгдөх нь дотор эрүүл мэндийн байдалд асуудал үүссэний илрэл юм. Элэг муудаж эхэлсэн үед шээс болон өтгөний өнгө өөрчлөгддөг. Элэг хорт бодисуудад хордсон үед ингэж үйл ажиллагаа нь мууддаг бөгөөд шээс болон өтгөний өнгө нэг бол цайвар нэг бол бараан болох нь бий.

2. Гэдэс базлах
Гэдэс базалж, хэвлийн хөндийгөөр хөндүүрлэх нь элэгний хордлогоос болж үүсч болдог бөгөөд шалтгааныг нь тодорхойлоход их түвэгтэй байдаг. Ямартай ч ийм шинж тэмдэг илэрвэл тоохгүй өнгөрч болохгүй. Хэрвээ гэдэс тогтмол өвдөж байвал элэгнйи үйл ажиллагаа доголдож, хорт бодисыг зайлуулахад хүндрэлтэй байгааг илтгэж байгаа юм.

3. Арьс цочрох
Элгэнд хорт бодис хуримтлагдсан үед арьс цочирдог. Арьс хуурайшиж загатнан эмзэгших нь элэгний хордлогын үр дүнд үүсдэг юм. Ийм шинж тэмдэг илэрсэн үед чийгшүүлэгч тос ашиглаж эмчилж болох ч асуудал дотор байгаа учир дахин гарч ирдэг.

4. Цээж хорсох
Шар хөөрөх нь хоол боловсруулах систем болон элэгний өвчнөөс болж үүсэх нь бий. Чанар муутай хоол хүнс болон шарсан хуурсан бүтээгдэхүүн байнга шахуу иддэгээс болж цээж хорсож болох ч нөгөө талдаа биед хорт бодис хуримтлагдсаныг заадаг.

5. Суулгалт
Гүйлгэлт олон шалтгааны улмаас үүсдэг бөгөөд эдгээр шалтгаануудад элэг, давсаг ч ордог. Өөрөөр хэлбэл, элэг болон давсагнаас болж гэдэс гүйлгэдэг байна. Тодорхой шалтгаангүй тогтмол гүйлгэж байвал элгээ яаралтай хоргүйжүүлэхэд шаардлагатай болсныг илтгэж болно.

6. Ядрах
Элэг хорт бодисоор хэт их бохирдсон тохиолдолд цус шүүх чадвар нь алдагддаг бөгөөд хүчилтөрөгч хангалттай хэмжээгээр хадгалж чаддаггүй. Үүний улмаас хүний биеийн болон сэтгэцийн үйл ажиллагаа буурч ядарч сульддаг бөгөөд байнга л амрахыг хүсдэг.

7. Хоолны дуршил огцом буурах
Олон шалтгааны улмаас хоолны дуршил буурдаг ч байнга бууралттай байвал анхаарал хандуулах хэрэгтэй. Зарим хүмүүсийн хувьд хоолны дуршил буурах нь сайн байж болох ч хоёр хоногийн дараагаас эхлэн хоол тэжээлийн дутагдалд орж, бусад хүсээгүй асуудлууд үүсдэг.

8. Хавагнах
Шингэн хуримтлагдах буюу хавагнах асуудал бөөрний өвчтэй хүмүүст илүү тохиолддог зүйл. Гэвч элэгний асуудалтай хүнд ч бас илэрч болдог шинж тэмдэг. Энэ үед гол төлөв хөл, хөлийн тавхай хэсгээр хавагнадаг. Шингэнийг тараан хавагнасан хэсэгт хуруугаараа дараад авахад хэдхэн секундын дараа хонхорхой арилдаг.

9. Шар арьстай болох
Арьс шарлах нь билирубин хэмээх бодисын хуримтлалаас шалтгаалан үүсдэг. Билирубин нь элгэн дотор үүсдэг бөгөөд хоол боловсруулах үйл явцад орлуулшгүй үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ элэг цуснаас хорт бодисуудыг зайлуулахад асуудал үүсвэл билирубин цусанд хуримтлагдаж, үр дүнд нь арьсны өнгө өөрчлөгддөг. Танд эдгээр шинж тэмдгийн аль нэг нь илэрч байсан уу? Хэрэв 2 болон түүнээс дээш шинж тэмдэг илэрвэл элгээ хоргүйжүүлэх арга хэмжээ аваарай. Боломжтой бол эмчид хандсан ч болно.

Б.Анара

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих