Хоёр Солонгосын төрийн тэргүүнүүд Паэкду ууланд гарлаа

: 33 өдрийн өмнө / 2018-09-20 12:52:39

Өмнөд Солонгосын Ерөнхийлөргч Мүн Чэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар пүрэв гарагт Паэкду ууланд болох арга хэмжээнд оролцохоор хөдөллөө. Энэ бол хувийн харилцаагаа бэхжүүлэх, Пхеньянд болсон хоёр талын дээд хэмжээний уулзалтаас гарсан амжилтаа тэмдэглэх зорилготой.

Төрийн тэргүүнүүд өглөөний 07:30 цагт Пхеньяны Сунан олон улсын нисэх онгоцны буудлаас ниссэн байна. Төрийн тэргүүнүүд өөр өөрсдийн онгоцоороо нисчээ. 

Солонгосын хамгийн алдартай Паэкду уул нь өмнөд солонгосчуудын хувьд Хятадын хилтэй ойролцоо ирэхдээ хамгийн ихээр гардаг уул юм. Уг ууланд өмнөд солонгосчууд Хойд Солонгосын талаас судалгааны зорилгоор тун цөөхөн удаа гарч байсан удаатай.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих