“Дэлхийн бяцхан мисс-2018″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор Э.Энхсарнай Турк улсыг зорино

: 88 өдрийн өмнө / 2018-09-20 14:14:04

2018 оны Турк улсад есдүгээр сарын 21-ээс 30-ны өдрүүдэд зохион байгуулагдах 29-TH ANNIVERSARY OF LITTLE MISS WORD-2018, WORLD LEAGUE BEAUTY AND FASHION тэмцээнд авьяас чадвараараа шалгаран Монгол улсаа төлөөлөн оролцох бяцхан миссээр “Элбэг” бага сургуулийн сурагч 6 настай Э.Энхсарнай тодорсон юм. Турк улсад болох уг тэмцээнд оролцохын тулд авьяас чадвар, хэл ярианы хөгжил, Үндэсний болон гоёлын хувцасны үзүүлбэр, бие авч яваа байдал болон эх орноо сурталчлах таниулах зэрэг олон шалгуурыг явуулдаг байна. Ийнхүү уг шалгуурт тэнцсэн Э.Энхсарнай маань мөрөөдөлдөө хүрэхийн тулд Турк улсыг зорихоор болжээ. 
Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсган амжилттай оролцож ирсэн бяцхан мисс Э.Энхсарнайгийн гавьяаг “Элбэг” бага сургуулийн хамт олон төдийгүй Хүүхдийн ордон, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрууд өндрөөр үнэлж Нийслэлийн шилдэг хүүхэд алтан медалиар шагнаж байсан удаатай. Э.Энхсарнай нь ОУ-ын төдийгүй эх орондоо зохиогдох “Бяцхан мисс”-ын уралдаан тэмцээнүүдэд оролцож олон гавьяа шагналын эзнээр тодорч байсан юм.


Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
zochin
87 өдрийн өмнө / 103.9.90.131

huuhdiig zugeer l huuhdeer ni bailgaachee