С.Амарсайхан: Авто зогсоолын тоог нэмэгдүүлнэ

: 25 өдрийн өмнө / 2018-09-20 14:21:08

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн тавдугаар сард тогтоол гаргасан. Уг тогтоолын хэрэгжилтийн ажлын явцын танилцуулга мэдээллийг өчигдөр /2018.09.19/ Замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд танилцууллаа. Энэ үеэр ажлын  хэсгийн зүгээс Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд холбогдох албаныхан зогсоолын тоог нэмж, шинээр байгуулах ажил санаачилж байгааг дурьдлаа. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хойд талын сул газрыг ашиглан, автозогсоол болгохоор санал солилцжээ.

Тухайн талбайд 500 автомашины зогсоол байгуулах боломжтой аж.

Мөн эзэмшил талбайдаа зогсоол байгуулах иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгаа талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэлсэн юм. Түүнчлэн амралтын өдрүүдэд авто зогсоолуудыг төлбөр болгох ажлыг судалж байгаа гэнэ.

Зогсоол хүрэлцээгүйн улмаас хөдөлгөөн нь саатал, түгжрэл үүсдэг III, IV хороолол орчим. Худалдааны төвүүдэд лангуу ажиллуулдаг хүмүүс хувийн машинаа өдөржин зогсоолд байрлуулдаг учраас хомсдол үүсдэг. Тэгвэл тухайн орчмын автозогсоолыг иргэдэд эзэмшүүлж, төлбөртэй болох талаар холбогдох албаныхан нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд танилцууллаа. Мөн тухайн орчмын автозамын дундах ногоон байгууламжийг зогсоол болгохоор судалж буй гэнэ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
24 өдрийн өмнө / 150.129.142.162

tolbortei zogsool baiguulj ardiin karma segserhee medegdej baigaa um bna uuniihee orond zovshoorolgui ter baishing nuraaj zogsool bolgono geed duugarchih honshoor alga uu

зочин
25 өдрийн өмнө / 66.181.169.110

Харагдаач эд нар. Зай гарвал л зарж идээд зогсоол болгох нэг ч газар байхгүй байлгүй дээ.Бат-үүл яалаа. УБ-т нэг ч байшин бариулахгүй гэсэн яасан, бүх газрыг нь өгөөд дууссан.Одоо жилийн дараа машин бүү хэл явган хүн ч явах зайгүй болно.