Найруулагч Лий Ён Тэк 9 эмэгтэйг хүчирхийлсэн хэргээр яллагдав

: 88 өдрийн өмнө / 2018-09-20 14:53:52

Өмнөд Солонгосын найруулагч Лий Ён Тэк хүчингийн хэргээр 6 жилийн ял сонслоо. Театрын алдартай найруулагч Лий Ён Тэкийн хүчирхийлэлд өртсөн гэх 17 эмэгтэй хохирогчийн мэдүүлэг өгсөн байна. Лий Ён Тэк нь жүжгийн бэлтгэл хийх нэрийдлээр авч үлдэн бэлгийн дарамт үзүүлдэг байсан бөгөөд хохирогчийн мэдүүлэг өгсөн 17 эмэгтэйн 9 нь түүнд хүчиндүүлсэн гэдгийг Цагдаагийн байгууллагаас тогтоожээ.


Дэлхий даяар өрнөж буй #MeToo хөдөлгөөнд Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд нэгдэж, бэлгийн дарамт үзүүлдэг, хүчирхийлэгч эрчүүдийн нэрсийг зарласны дотор солонгос төдийгүй дэлхийд алдаршсан эрэгтэй найруулагч, жүжигчдийн нэрс байгаа юм.

Сөүл хотын шүүхээс 65 настай Лий Ён Тэкийг эмэгтэй жүжигчдэд хичээл заах, бэлтгэл хийлгэх нэрээр бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлсэн гэх зэрэг 8 зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж 6 жилийн оноосон. Гэхдээ хохирогчид болон тэдний гэр бүл, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцэгчид түүнд оноосон ялыг хөнгөдсөн хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих