Гадаадын 21 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ

: 87 өдрийн өмнө / 2018-09-21 11:03:41

Гадаадын иргэн харъяатын газраас Монгол Улсад бүр болон түр оршин суугаа гадаадын иргэдийн бүртгэл хяналтыг сайжруулж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт тогтмол явуулж байгаа ажээ.

Улмаар шалгалтаар илэрсэн зөрчлийг тухай бүрт нь арилгуулахын зэрэгцээ Монгол Улсад орох визгүй болон хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, ирсэн зорилго тодорхойгүй гадаадын иргэдийг хил нэвтрүүлэлгүйгээр буцаах зэрэг арга хэмжээ авч буй юм байна.

Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан үндэслэлийн дагуу өнгөрсөн гурван сарын хугацаанд гурван орны 21 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
87 өдрийн өмнө / 66.181.188.64

монголд ямарч татвар төлдөггүй үүргэвчтэй балайнуудыг бүү оруул одоо бүр амар болжээ энд тэндгүй явах болсон байна