Япон-Монголын Сургалтын эмнэлэг 2019 оны эхний улиралд ашиглалтад орно

: 24 өдрийн өмнө / 2018-09-21 12:44:42

Монгол улсад анх удаа Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох, Олон улсын магадлан итгэмжлэлээр хүлээн зөвшөөрөгдсөн оношлогоо, эмчилгээ, сургалт судалгаагаар манлайлах Анагаах ухааны төвийг байгуулах ажлын хүрээнд  Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар АШУҮИС-ийн харьяа Сургалтын эмнэлэг барьж байгаа билээ.

 2015 онд байгуулсан гэрээний дагуу  Монгол, Японы сургалтын эмнэлэгийг барьж эхэлсэн бөгөөд өнөөдөр барилгын ажлын явц дотоод засал нь 44 хувьтай, гадаад засал нь 88 хувьтай байгаа юм. Барилгын ажлыг 2018 оны 9 сард хүлээлгэн өгнө гэж байсан ч Япон талаас 2019 оны 8 сард хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байжээ.

Тиймээс  АШУҮИС-ийн удирдлагууд  болон Жайка, төслийн зөвлөх үйлчилгээний компани болох “Ямашита Сэккей”  ХХК-тай дөрвөн удаагийн хэлэлцээрийн үр дүнд  барилгын гүйцэтгэлийн шинэчилсэн төлөвлөгөөг гаргаж, тус эмнэлгийн барилгын ашиглалтанд орох хугацааг  2019 оны эхний улиралд хүлээлгэн өгөхөөр тохиролцон шургуу ажиллах болсноо мэдэгдсэн юм.

Одоогийн байдлаар 180 сая ам.доллараа буюу 174 тэрбум төгрөгийн өртөгөөр эмнэлгийн барилгын ажил болон тоног төхөөрмжийн худладан авалтыг хийгээд байгаа аж.

Тус эмнэлэгт ажиллах боловсон хүчнээ бүрдүүлж байгаа бөгөөд АШУҮИС-иас Японд доктор, магистрийн зэрэг хамгаалсан 100 орчим багшийг ажиллуулхаар болжээ. Үлдсэнийг нь бүрэн орон тоогоор буюу эмнэлэгт ажиллах эмч нараар ажиллах боловсон хүчнээ бүрдүүлж эхэлжээ.

Япон-Монголын сургалтын эмнэлэг байгуулагдсанаар Үндэсний төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг явуулах бөгөөд өдөрт 600 хүн амбулаториор үлйчлүүлж, жилдээ  4300 хэвтэн эмчлүүлэгч  эмчлүүлж, 2300 мэс ажилбар хийгдэх хүчин чадалтай эмнэлэг болох аж.

Мөн тус эмнэлэг нь БЗД-ийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа нь тус дүүргийн иргэдийн 30 орчим хувь нь үйлчлүүлэх боломж нээгдэж байгаа юм.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих