Конор Макгрегор Хабибтай дахин тулалдах хүсэлтээ илэрхийлжээ

: 69 өдрийн өмнө / 2018-10-09 10:53:56

UFC-гийн аварга Хабиб Нурмагомедов болон ирланд эр Конор Макгрегорын тулаан өнгөрөгч бямба гарагт болж өнгөрсөн билээ.

Дэлхий нийтийн анхаарлыг татсан тэдний тулаан багагүй шуугианаар өндөрлөж Хабиб Нурмагомедов тулаанд ялалт байгуулсан ч дэвжээнээс бууж Конорын багийн хүнийг цохиж гэмтээсэн юм. Үүнээс болж Хабиб аваргын бүс, мөнгөн шагнал болох 2 сая доллараа одоог хүртэл авч чадаагүй байгаа аж.

Тэгвэл ялагдал хүлээсэн Конор Макгрегор өөрийн цахим хуудсаар дамжуудан дахин тулалдах хүсэлтэй буйгаа хоёр ч удаа илэрхийлжээ. Түүний энэ хүсэлтийг холимог тулааны мэргэжилтнүүд шаардлагагүй гэж үзсэн бөгөөд "Хабиб илүү гэдгээ батласан. Тоглолтын үр дүн тодорхой байсан" гэдгийг хэлжээ.

Харин UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт юуны түрүүнд Хабибын асуудлын эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй байгааг мэдэгджээ. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
мөнхтүвшин
69 өдрийн өмнө / 202.126.89.169

хэвтээ барилдааны бэлтгэл сайн хийж бгаад ахиж тулалдах хэрэгтэй босоогоос бол илүү

Зочин
69 өдрийн өмнө / 202.170.80.25

Дахиад л балбуулна ш тэ Коннор хөгшөөн. Чи угаасаа барахгүй.