Хабиб Нурмагомедов эхнэрийнхээ царайг яагаад нуудаг вэ?

: 6 өдрийн өмнө / 2018-10-09 16:55:00

Их Британийн хэвлэлүүдэд энэ сарын эхээр 30 настай Хабиб Нурмагомедовын талаар нийтлэлүүд гарсан байна. Уг нийтлэлүүдээс олны анхаарлыг татсан нэг зүйл нь Хабибын эхнэрийн талаарх мэдээлэл байжээ. Хабиб 2013 онд гэрлэсэн, хоёр хүүхэдтэй гэх мэдээлэл бий. Гэхдээ тэрбээр эхнэрийнхээ талаар нууцалж, нүүр царайг нь нуудаг аж.

Тэгвэл “The Sun” сонин Хабибыг 32 настай телевизийн хөтлөгч Ольга Бузоватай холбон бичжээ. Тэд 2017 оны нэгдүгээр сард тэмцээний дараа хамтдаа зургаа татуулсныг тус хэвлэлд нийтэлсэн байна.


Харин Оросын хэвлэлүүд үүнийг худал мэдээлэл гэж байгаа юм. Оросын хэвлэлүүдэд мэдээлснээр Хабиб гэрлээд удаж байгаа аж. Тэрбээр 2015 онд охинтой болсон бол 2017 онд хүү нь төржээ. Хабиб Нурмагомедов эхнэрийнхээ нэр, зүс царайг нуудаг учир ямар бүсгүй байдаг талаарх мэдээлэл олддоггүй аж.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих