Бохь, сэтгүүл авах уу гэж анхаарлыг нь сарниулан хулгай хийдэг байсан нь тогтоогджээ

: 5 өдрийн өмнө / 2018-10-10 09:49:40

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид нийслэлийн төвийн дүүргүүдийн нутаг дэвсгэрээр явж гадаадын иргэдийн цүнх, халааснаас гар утас, эд зүйлийг нь хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байгаа юм байна.

Тодруулбал, "Гадаад иргэдийн, жуулчдын гар утас, эд зүйлийг хулгайлдаг М нарын дөрвөн этгээд тогтоогтоод шалгагдаж байна. Дээрх этгээдүүд өмнө нь халаасны хулгайн гэмт хэргээр ял шийтгүүлж байсан хүмүүс.  Уг хэрэгт ченж А гэгчийг холбогдуулан шалгаж байгаа юм байна.

Мөн олон нийтийн газраар үйлчлүүлж байгаа иргэдийг бохь, сэтгүүл авах уу зэргээр анхаарлыг нь сарниулан ширээн дээр нь ил байгаа гар утас, эд зүйлийг сонин сэтгүүлээрээ дарж хулгайлж авдаг байсан насанд хүрээгүй хүүхдийг илрүүлэн шалгаж байгаа юм байна. Тухайн хүүхэд энэ аргаараа 20 орчим удаа хулгай хийсэн бөгөөд хулгайлж авсан эд зүйлээ ченж О гэгчид зарж борлуулдаг байсан нь тогтоогдоод шалгагдаж байгаа аж.

 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих