Р.Эмүжин: Ханийнхаа халаасыг хоосолдогтойгоо адил зүрхийг нь дүүргэж чадаж байгаа юу?

: 68 өдрийн өмнө / 2018-10-10 10:36:39

Яруу найрагч Р.Эмүжин охид эмэгтэйчүүдэд хандан үе үе ухаарлын үгс илгээдэг нэгэн. Аз жаргалтай байхын үндэс нь гоё сайхан бүхнийг эдэлж хэрэглэх хүслээр хязгаарлагддаг бүсгүйчүүдэд хандан тэрээр: 

Хэрэггүй ээ, хүүхнүүд ээ...

Монгол гэрийн хаяанд можийтол зогсож байгаад хэдэн үг хэлчих үү?

1. Эр нөхөр чинь гүзээгээ дааж ядан, халтар өмдтэй, хазгай захтай цамцтай аахилж явахад та хажууд нь өндөр өсгийт дээр донжигонож, брэндийн шошготой цүнх худлаа савчаад хэрэггүй. Та ч бас арчаагүй харагдаж байна.

2. Хүүхэд чинь гэртээ утсаа маажаад, хийх ажил, хөгжих чиглэлгүй дөрвөн хананы дунд хориотой сууж байхад ээж та үсчинд өдрийг барж, маникюрт хямсаганаж суугаад яах юм. Сэтгэл зүрх чинь хов хоосон юм.

3. Гэрт чинь унших ном, учирлах ухаан байхгүй байхад та хувцасны дэлгүүрээр сэлгүүцэж, хуруундаа алт мөнгө зэрэгцүүлэн зүүгээд ч яалаа, үгүй ч яалаа. Муухай харагдаж байна.

4. Хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцан, асуудлыг нь ойлгож амжихгүй байж найз хүүхнүүдтэйгээ хов базаж, хор хутгаад яана.

5. Нөхөр чинь ажлын хүнд, ачааны ихийг үүрэн, өвдлөө гэж дуугарч амжихгүй, өлслөө гэж хэлж чадахгүй нэрэлхэж явахад бүсгүй та гоё зураг, ганган мөчүүдээр нүүр хуудсаа дүүргэж жүжиглэх хэрэггүй, зүгээр л бодит байдлаа хар, дүгнэ, хамтдаа зүтгэ.

6. Ханийнхаа халаасыг хоосолдогтойгоо адил зүрхийг нь дүүргэж чадаж байгаа юу?

7. Болзож буй залуугийнхаа нүд рүү нь харахгүй байж машинд нь сэтгэлээ өгөх хэрэггүй. Машин таныг хайрлахгүй, хүн л хайрлана.

8. Нөхрийнхөө эрүүл мэнд, залуу насаа үрэн байж олсон мөнгийг эрээн даашинз, ээмэг бөгжинд үрэхдээ ханиа хамтад нь задгай зоос шиг хайр найргүй үрж байгаагаа нэг удаа ч гэсэн бодсон уу? 

9. Таны загвар хөөсөн гоё гутал, ганган үслэг эдлэлийн тоосонд гэр бүлийнхний чинь боловсрол дарагдаж хоцордгийг мэдэх үү? 

10. Хүүхэд чинь шүдээ угааж мэдэхгүй, шүд нь хорхойтчихоод байхад та холливуд смайл хийлгээд яах юм. Тэртэй тэргүй та нар хамтдаа хэн нэгнийд зочлоход нүцгэн үнэн холливуд смайлаар нүүрэн дээрээс чинь таныг шоолон инээх болно" хэмээсэн байна. Өнгө мөнгөөр үнэлэгдэх болсон өнөөгийн нийгэмд аз жаргалын хэмжүүр таны хувьд юу болон хувирч буйг эргэн нэг харахад оройтоогүй биз ээ. 

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Wo
68 өдрийн өмнө / 139.5.216.242

Emuujin ooroo nohortei umuu

zochin
68 өдрийн өмнө / 202.9.41.124

er nohoroo er nohor ur huuhdiin mini etseg hani mini ee gej uzdeg emertei odoo baidag um muu esregeer n bolson bn daa eriin deer garsan emuud zondoo manaid ch bn er nohortoo gar hirch uuriin hirgej ooroo tsohiulchiheed hoogdoj gertee ochiod gemgui jujiglej davarsan huuhniig yaj handii ni dardag um boloo darahgui bol davarsan neg em bnaa humuusee hadam ehee eh gej uzehgui argachugui bhdaa hanilsan nohoroo tolgoiruu tsohij bgaa em huugiin ehiig.....

Зочин
68 өдрийн өмнө / 202.21.125.66

Нөхөр хань ижлийн тухай ойлголтыг өөрөө сайн мэдэхгүй л хүндээ

зочин эмэгтэй
68 өдрийн өмнө / 103.9.90.50

энэ чинь эрчүүдийг шимэгчилж амьдардаг хүүхнүүд, баячуудын авгай нарт зориулсан үг байна. хань нөхөр, үр хүүхэд, ах дүү нарынхаа төлөө борви бохисхийхгүй зүтгэж, хажуугаар нь ажлаа ч хийж , гоо сайхнаа ч анхаарч хэд дахин ачаа үүрч яваа эмэгтэйчүүд дийлэнхи нь байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. нөхөр халтар яваа бол тэр өөрийнх нь муугийнх! гар хөл нь тасраад уначаа юу? яахлаараа адилхан ажил хийж, амьдралын төлөө зүтгэж байж эхнэр нь эр нөхрийнхөө хиртэй оймсыг угааж, ам руу нь хоол халбагадаж өгөх ёстой юм? хэт их туйлширч бичээ юу даа? эр хүний хэтэвчээр амьдардаг ийм шилмус төрлийн хүүхнүүдэд эрчүүд харин дуртай байгаад байдаг нь сонин..!?

үгүй ээ мөн
68 өдрийн өмнө / 202.126.89.17

энэ чинь л одоо зөв шүү дээ ,та энэ сэдвийг төгс мэдэж байна *мэдэж байгаа юмаа бичихлээр ийм сайхан болж байгаан

gantsetseg
68 өдрийн өмнө / 66.181.161.42

ystoi mundag