ОУОХ: "Токио-2020" олимпын наадамд оролцох дүрвэгсдийн баг бүрдүүлнэ

: 68 өдрийн өмнө / 2018-10-10 11:21:58

Өчигдөр Аргентины нийслэл Буэнос Айррес хотноо болсон Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ 133 дугаар хуралдааны үеэр 2026 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх гурван хотыг баталлаа.

Энэ сарын эхээр ОУОХ олимпын наадам зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнөөс Туркийн зүүн нутгийн Эрзурум хотыг хассан билээ. ОУОХ энэ талаар тайлбар хийхдээ, уг хот нь өвлийн олимпыг зохион байгуулах туршлага байхгүйн зэрэгцээ тэмцээн зохион байгуулах газруудын бүтээн байгуулалтад маш их хөрөнгө оруулалт шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

2026 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хотын нэрийг зарлах ёслол ирэх оны зургадугаар сарын 23-нд Шведийн Лозанна хотод болно.

Үүнээс гадна өчигдрийн хуралдаанаар ОУОХ 2020 оны Токиогийн олимпт оролцох Дүрвэгсдийн багийг бүрдүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

"ОУОХ дүрвэгсдийн багийг бүрдүүлэх санаачилгыг дахин баталлаа. Бид дүрвэгч тамирчдыг таатай хүлээн авч, бусад 206 орны тамирчдын нэгэн адил тэднийг Токио хот дахь Олимпын хотхонд байрлуулж, далбаа бариулахын төлөө чадах бүхнээ хийх болно" гэж ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах мэдэгдэв.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих