Малчдыг сургалтад хамруулав

: 66 өдрийн өмнө / 2018-10-10 15:55:16

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс Нийслэлийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар болон дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран дүүргийн мал бүхий хороодод очиж өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангах талаар сургалтыг зохион байгуулж байна. Тухайлбал өнөөдөр дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны малчдад гар тэжээл яаж бэлдэх, өвөлжилт хаваржилтыг хохирол багатай давахад малчид хувийн бэлтгэлээ хэрхэн хангах, мал аж ахуйн эрсдэлийн менежментийг хэрхэн төлөвлөх мөн малын шилжилт хөдөлгөөнд яаж хяналт тавих зэрэг сэдвээр харилцан ярилцаж, санал зөвшилцсөн юм.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих