Тесла борлуулалтаараа анх удаа Мерседес бензийг түрүүллээ

: 4 өдрийн өмнө / 2018-10-11 11:30:01

Энэ оны эхний гурван улирлын байдлаар Тесла 69925, харин Мерседес бенз 66542 автомашиныг америкийн зах зээлд борлуулжээ. Ийнхүү 132 жилийн түүхтэй компанийг ердөө наймхан жилийн өмнөөс эхэлсэн стартап компани борлуулалтаараа гүйцэж түрүүлэх нь тэр.

Энэ сарын эхээр Тесла компаниас 83500 автомашиныг дэлхийн зах зээлд нийлүүлсэн гэдгээ зарласан билээ. Тус автомашинуудын 55,840 гаруй нь “Model 3s” загвар байсан гэнэ.

Харин есдүгээр сарын эхээр Элон Маск “Энэ улирал бол Теслагийн түүхэн дэх хамгийн гайхалтай улирал байх болно” хэмээн мэдэгдсэн юм. Сонирхуулахад, мягмар гарагт Теслагийн хувьцааны үнэ 4,9 хувиар өсчээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих