Хөтлөгч П.Анужин Конор, Хабиб нарын маргааны талаар юу хэлэв?

: 4 өдрийн өмнө / 2018-10-11 11:33:35

П.Анужин дүрэмгүй тулаан буюу “UFC”-ийн тамирчин Конор МакГрегор болон Хабиб Нурмагомедов нарын маргааныг өөрийн өнцгөөс тайлбарлажээ. Тулааны дараа Конор МакГрегорын гаргасан үйлдлийг илт шүүмжилсэн байх бөгөөд хүний үнэт зүйл болох эх орон, эцэг эх, үр хүүхдийг доромжлох эрх хэнд ч байхгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

Энэ тухайд “Тулааны өмнө хэл амаараа дайралцах нь шоуны нэг хэсэг байх. Гэхдээ, хүний үнэт зүйл болох эх орон, эцэг эх, үр хүүхдийг доромжлоход хирийн хүн тэсэхэд бэрх л дээ… Магадгүй тэсээд гарсан бол энэ залуу улам мундаг гэдгээ харуулах байсан авч хэлэх амархан хийх их хэцүү. Зодоонч залуу байтугай, өчүүхэн миний үр хүүхэд, үнэт зүйлийг гүтгэн дорожлоход би тайван байдлаа алдаж эхэлдэг. Намайг хэлж хэмлэхдээ үр хүүхэд, эцэг эх үнэт зүйлс рүү минь довтолдог тэр зүгийн улсын тухай инээмсэглэж л бодож чаддаггүй юм. Үл тоож харин сурч байна…

Гэгээрээгүйн шинж биз ээ. Юутай ч уулын залуугийн дэвжээ давахыг ойлгох өнцөг надад бол байна. Түг түмэн харж буй тэрхэн хугацаанд хичээчих л байж, тэссээр ирсэн байж… Гэхдээ тэсвэр бас хязгаартайг мэднэ ээ. Бусдын нүднээс далд хүнийг тэсэхийн аргагүй хэмлэж, нүдний ил гайхамшигтай жүжигсэд байна аа. Ил цагаан хүмүүсийг би алдаатай ч ойлгодог. Хүмүүсийн тодорхойлолтоор тэд тэнэг ч тэдний аюул далд жүжигсдээс хамаагүй наана л даа” гэжээ.

Хэзээ ч ийм төрлийн спорт сонирхохооргүй тэрээр ийн хоёр эрийн маргаанд тун ч ач холбогдол өгсөн байх бөгөөд үүгээрээ дамжуулан өөрийнх нь хувьд үнэт зүйл болох гэр бүлийн асуудалд нь хөндлөнгөөс оролцон шүүмжлэн, доромжлогсдод үг дайх гэсэн бололтой.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
zochin
4 өдрийн өмнө / 203.91.112.139

хүний л үзэл бодол

Зочин
4 өдрийн өмнө / 103.26.194.216

Ухаалаг болох гээд ядчихсан биш ухаалаг, ухамсартай л байна ш дээ. Баг өмсөөгүй бичигч та зөв бичээд сурчих, бас ухамсартай байхыг хичээ. Энэ Анужин бүсгүйг доромжлоод чамд юу ирэх вэ хэзээ нэг өдөр эргээд чамд доромжлол л ирнэ. Бурхны ном унш, ухаар.

Zochin
4 өдрийн өмнө / 117.111.13.65

Bag umssun ail ger vimvvlsen hudalaa hormoin dontoi avgai neeh uhaalag hvn boloh geed yadchihsan

Зочин
4 өдрийн өмнө / 202.9.42.182

Анужин гэх энэ эрхэмсэг бүсгүйн үйл хөдлөл үг яриа нь хүнийг ухааруулсан,бишрүүлсэн сайхан цагаан энерги гаргаж байдаг гайхалтай. Дүү минь юунаас бүү няцаарай тэвчээртэй байж ухаалгаар урагшил Оргилд гарнаа