А.Сарнай: Монголчуудыг шулах зуучлах асуудлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй

: 67 өдрийн өмнө / 2018-10-11 16:05:37

ХБНГУ-д галт тэрэгний машинистаар ажиллах хүсэлтэй хүмүүст зориулж Герман хэлний сургалт явуулж буй "Холун хатны үр сад" сангаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

 "Холун хатны үр сад" буяны сангийн тэргүүн А.Сарнай "Би наймдугаар сард Герман улсад машинистын чиглэлээр ажиллах хүч авч байгаа талаар мэдээлэл өгч байсан. Өнөөдөр энэ асуудлаар жижиг залруулга хийх шаардлагатай болсон учраас хэвлэлийн хурал хийж байна. 

Би "Холун хатны үрс" нэртэй буяны сан ажиллуулдаг. Энэхүү буяны сангаа санхүүжүүлэх зорилгоор маш хямдхан Герман хэлний курс хичээллүүлж, өөрөө багш хийдэг. Наймдугаар сард миний шавь Германд ажиллах хүч хэрэгтэй байгаа талаар надад хэлж, Герман хүнийг надтай уулзуулсан. Яг хичээл орж байхад дагуулж ирсэн. Ингээд бид ярилцаад, Монголд маш хэрэгтэй, боломжийн санал байна гэдэг үүднээс хамтарч ажиллахаар болсон. Би хэвлэлийн хурал хийж, ямар ч зуучлалын хөлсгүйгээр B2 түвшин хүртэл хэлийг нь сургаад Герман явуулах санал тавьсан. Ингээд хүмүүсээ бүртгэж аваад, одоо хэлээ сураад эхэлчихсэн байгаа.

Гэтэл хоёр хоногийн өмнө Цагдаагийн газраас надтай холбогдож, миний эсрэг гомдол ирсэн гэсэн. Асуудал нь юу гэхээр, Герман хүнийг дагуулж ирсэн гэх миний шавь миний эсрэг гомдол гаргасан байсан. Надад анх энэ боломжийн талаар танилцуулж байсан шавь маань өөрөө компани байгуулсан байна. Тэгээд өөрийнх нь компаний нэрийг барьж үйлчлүүлэгч олж, хэлний курсээ сурталчилж байгаа гэж гомдол гаргасан байна. Мөн өөрийнх нь нэр төрд халдаж, гутаан доромжилж гүтгэсэн гэсэн хоёр үндэслэлээр цагдаад ханджээ. 

Миний хувьд, үндсэрхэг үзэлтэн гэдгээрээ танигдсан хүн. Би хэлсэн ярьсандаа хүрдэг хүн, Монголчуудыг шулах зуучлах асуудлыг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Би тэр Герман хүнтэй тохиролцохдоо, тэр хүнээс ямар ч мөнгө авахгүй, зөвхөн хүн олоод бүгдийг нь B2 түвшин хүртэл бэлдчихээд хүлээлгэж өгнө гэж ярьсан юм. 

Гэтэл надаар анхан шатнаас авхуулаад заалгасан шавь маань өөрөө компани байгуулаад, нөгөө Герман хүнийхээ албан ёсны төлөөлөгч нь болж ажилласан байна. Тэгээд миний сурагч нар луу мессеж хүртэл бичиж, 2 сая төгрөгөөр зуучилна гэжээ. Би тэрийг нь саяхан л олж мэдсэн. Ингээд би өөрийн фэйсбүүк хуудастаа үнэнийг бичтэл намайг өөрийг нь гутаан доромжилсон хэргээр цагдаад өгчээ. 

Монголчуудын амьдрал хэцүү байгаа учраас би нэг ч гэсэн хүнд туслах юмсан, буян болох юмсан гэсэн үзэлтэй хүн. Миний итгэл үнэмшилтэй зөрчилдөх зүйлийг миний шавь хийчихээд байна. Нэг залуугийн ч болов амьдралыг нь дэмжих гээд яваад байхад, энэ залуучуудын сэтгэл санаагаар тоглосон асуудалд би маш их эмзэглэсэн.

Гэхдээ тэр өөрийн компаниа байгуулсан ч гэсэн, би интернэтээр Германд ажиллах хүч үнэхээр хэрэгтэй байгаа гэдгийг олж мэдсэн. Тиймээс тэр хүн байсан байгаагүй би сурагч нараа сургаад Герман руу явуулчихна гэдгээ амлаж байна. Надад найдаад ирж байгаа хүмүүсийг би гомдоохгүй, хэлсэндээ хүрнэ. 

Мөн би цагдаад эсрэг гомдол гаргана. Учир нь би энэ компанийн нэрийг барьж нэг удаа ч болов ашиглаж зар тараагаагүй, тэр хүний нэр хүндийг нь доромжилсон зүйл надад байхгүй. 

Монголчуудаар тоглохыг би хүлээн зөвшөөрч чадахгүй, харин ч Германтай холбоотой боломж бүрт би Монголчууддаа гүүр болж өгнө. Ийм асуудлаар зуучлал хийж байгаа хүмүүсийг би эсэргүүцнэ, тэмцэнэ” гэв.

Эх сурвалж: Ikon.mn
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
64 өдрийн өмнө / 202.9.42.81

Мөнхцэцэг новшийн шавь байна. Түүнд мөнгөнөөс өөр бодох юм алга. Сарнай чи ялна.

Irgen
64 өдрийн өмнө / 211.36.141.149

Ene niigemd iim setgelgeten olon baigaasai saikhan setgeliin uzuurt shar tos amjilt khusie busgui mini

Mongol chi’s
65 өдрийн өмнө / 202.179.0.46

Mongol oh muuhai bolj bna daa

С.Отгончулуун
65 өдрийн өмнө / 202.126.89.230

Таньтай холбогдох боломж бна уу утсаар лавлах гэсийм миний дугаар 99516978

Хүн
66 өдрийн өмнө / 64.119.23.100

Фэйсбүүк дээрээ бол би л ингэж байна, би л тэгэж байна гэсэн өөрийгөө орчлонгийн төв гээд бодчихсон, хөөрчихсөн л юм байдагшд

Сайн юмаа
66 өдрийн өмнө / 66.181.161.16

Муусайн юмнуудыг Монголд байх суух газаргүй болгох хэрэгтэй Сарнай сайн байна дэмжиж байгаа шүү

Сарнай мундаг
66 өдрийн өмнө / 103.212.118.161

Сарнайг би хэлний төв ажиллуулж эхлэхээс нь мэддэг. Тэрээр үнэ төлбөргүй сургалт явуулж эхэлсэн. Түүнийг байршлаа өөрчлөөч гэж санал тавихад үгүй гэсээр өдий 3 жил болж. Тэр үзэл бодол болон өөртөө ч бусдад үнэнч хүн. Гайхалтай хөдөлмөрч ухаалаг бүсгүйг бурхан харж байгаа. Харин пялдаганадаг этгээдүүдийг болгож өгөөрэй Сарнай! Амжилт!

Зочин
67 өдрийн өмнө / 66.181.161.102

Үнэхээр дотоод мөн чанар нь маш гайхалтай хүн. Энэ багш ямар ч ашиг хонжоо хайж сургалт ажиллуулаагүй гэдгийг нь сургалтанд нь суугаад эхний өдөрөө л ойлгосон. Ардын багш. Гавяьат багш юу л байна бүгдийг нь өгмөөр тийм л мундаг багш байна лээ. Ийм хүн даан ч маш цөөхөндөө Монголд. Жинхэнэ Холун хатны үр сад.

Зочин
67 өдрийн өмнө / 66.181.161.9

Манай улсад яг одоо энэ хүний зан чанар маш их дутагдаж байна үнэнч шударга хөдөлмөрч хамгийн гол нь бусдын сайн сайхны төлөө явж чаддаг үнэнг дагадаг маш их дэмжиж байна!!!

Ганаа
67 өдрийн өмнө / 202.70.44.14

ээ бурхан минь гээд залбирч суумаар хүн шүү бусдын төлөө гэсэн сэтгэл нь хаанаас нь гардаг юм гэмээр бусдад туслахын төлөө байдаг хүн байнлээ

Кореа
67 өдрийн өмнө / 66.181.160.70

Ёстой мундаг багш шүү хүний төлөө гэсэн сэтгэлтэй мундаг багш

Зочин
67 өдрийн өмнө / 112.72.11.108

Үнэхээр мундаг гэдэг үг багадмаар мундаг багш, мундаг хүн. Ийм хүнтэй, тэр тусмаа хэн бэ гэдгийг нь мэддэг багштайгаа зарга үүсгэж буй тэр шавийг бүүр гайхаад ч баршгүй нь. Өрөвдэлтэй юм бэ.

Засав
67 өдрийн өмнө / 103.212.116.247

Ойрд...

Ариунаа
67 өдрийн өмнө / 103.212.116.247

Биeнээ гэх сэтгэлтэй ийм хүний тухай лйр уншсангүй ээ. Сайхан бүсгүй юм.