Судалгаагаар монгол хүүхдийн шударга байдлын түвшин буурчээ

: 28 өдрийн өмнө / 2018-10-15 09:38:18

Авлигатай тэмцэх газраас Монголын Сурагчдын холбоотой хамтран “Хүүхдийн шударга байдлын судалгаа-2018”-ыг зохион байгуулж дүнг гаргахад хүүхдийн шударга байдлын түвшин өмнөх судалгаанаас буурсан байна. 

Энэ удаагийн судалгаанд аймаг, нийслэлд 7-12 ангийн хүүхдүүдийг хамруулан мэдээлэл цуглуулсан бөгөөд хүүхдийн шударга байдлын түвшин нь хүүхдийн ёс зүй, ёс суртахуун, зөв төлөвшилт, хууль сахих, авлигыг үл тэвчих үзэл гэсэн дэд үзүүлэлтээс бүрддэг. Хүүхдийн шударга байдлын түвшин 1-д ойртох тусам шударга бус, харин 5-д ойртох тусам шударга гэж үзнэ.

Хүүхдийн шударга байдлын түвшин 2018 оны судалгаагаар 3.91 гэсэн дүнтэй гарсан нь өмнөх судалгааны дүнтэй харьцуулахад 0.06-аар буурсан байна (Зураг 1).  

Зураг 1. Хүүхдийн шударга байдлын түвшин, оноор

Хүүхдийн шударга байдлын түвшинг аймаг, нийслэлээр тооцдог ба 2018 оны судалгааны үр дүнгээр 13 аймгийн хүүхдийн шударга байдлын түвшин буурсан байна. Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ аймгийн хүүхдийн шударга байдлын түвшин 2015 оноос хойш эерэг хандлагатай байгаа бол Орхон, Ховд, Улаанбаатарын хүүхдийн шударга байдлын түвшин сүүлийн 4 удаагийн судалгааны үр дүнгээр буурч байна (Зураг 2).

Зураг 2.Хүүхдийн шударга байдлын 2018 оны судалгааны түвшин аймаг, нийслэлээр

Зураг 4. Нийслэлийн дүүргүүдийн хүүхдийн шударга байдлын 2018 оны түвшин

Судалгааны дүнгээс харахад хүүхдийн шударга байдлын түвшин нас ахин анги дэвших тутам буурч байгаагаас гадна эрэгтэй хүүхдийн шударга байдлын түвшин эмэгтэй хүүхдийнхээс доогуур байна. Мөн нийслэлийн хүүхдүүдийн шударга байдлын түвшин орон нутгийн хүүхдүүдийнхээс доогуур байдаг хандлага мөн энэ удаагийн судалгаанд илрэв (Зураг 5, 6).

Зураг 5. Хүүхдийн шударга байдал хүйсээр

Зураг 6. Хүүхдийн шударга байдал суралцаж буй ангиар

Энэ удаагийн судалгаагаар сургуулийн өмчийн хэлбэрээр хүүхдийн шударга байдлын түвшинг тооцов. Төрийн өмчийн сургуулийн хүүхдүүдийн шударга байдлын түвшин хувийн өмчийн хэлбэрийн сургуулийн хүүхдүүдийн шударга байдлын түвшинөөс 0.15 пунктээр их байна (Зураг 7).

Зураг 7. Хүүхдийн шударга байдал сургуулийн өмчийн хэлбэрээр

Шударга байх талаар ярилцах, шударга хандсаны төлөө сайшаан урамшуулах, шударга ёсны талаар зааж сургах, хүүхэддээ анхаарал, халамжтай байх нь хүүхдийн шударга байдалд эерэгээр нөлөөлдөг нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.

Авлигатай тэмцэх газар Хүүхдийн шударга байдлын судалгааг 8 дахь жилдээ зохион байгуулж байгаа нь энэ юм.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Эх эцэг
28 өдрийн өмнө / 139.5.219.232

Эцэг эхүүд нь гэж ихэнх нь хорон санаа худалын тулам юм чинь үр хүүхдүүд нь тэрийг нь л сурна